Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
140103
Мобайл хувилбарууд
Хаагдсан 2 сар, 2 долоо хоногийн өмнө үүссэн Дуудлага Гомдол
№1809046255 Нийслэлийн Архивын газраас Нотариатын лавлагаа авах гэтэл гаргаж өгөхгүй чирэгдүүлж байна. Арга хэмжээ авч өгнө үү.
Архивын ерөнхий газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 1 жил, 11 сарийн өмнө үүссэн Биечлэн Санал хүсэлт
№1612095877 Хил хамгаалах ерөнхий газрын архив хаана байдаг вэ?. Батлан хамгаалах яамны архив хэлэхдээ, Засгийн Газрын ордоны хойно байгаа гэсэн боловч олохгүй байна. Хөдөөнөөс ирсэн иргэн учир газар мэдэхгүй байна. Яаралтай хариу өгч тус болно уу.
Архивын ерөнхий газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 2 жилийн өмнө үүссэн Дуудлага Санал хүсэлт
№1611109880 Архиваас лавлагаа авах гээд 10-аад жил болж байна. Хуучин газар эдэлбэрийн хуудас гэж цагаан хуудас байдаг байсан. Уг цагаан хуудсыг архивуудаас хайгаад олдохгүй байна. Хаанаас олж болох вэ? Иргэнд хариу хэлнэ үү
Архивын ерөнхий газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 2 жилийн өмнө үүссэн Веб сайт Санал хүсэлт
№1611015405 сайн байнауу? нэгэн санал хүсэлт байнаа, энэ үндэсний архивийн сайт танай архивт байгаа хүн амын тооллогонуудийн оны дунд 1933 оных гэж байх юмаа. Бусад бүх сайт мэдээлэлээс хараад уншаад байхад 1935 онд тооллого л гэж байх юм. Энэ ямар учиртай юм бэ? 1933 онд хүн амын тооллого болсон юмуу эсвэл ...
Архивын ерөнхий газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 2 жил, 2 сарийн өмнө үүссэн Дуудлага Санал хүсэлт
№1609088750 Архивын ерөнхий газраас зохион байгуулж байгаа архив бичиг хэргийн сургалтад хөдөө орон нутгаас ирж хамрагдаж байгаа боловч сургалт сайн явагдахгүй, чанаргүй байна. Тиймээс сургалтын чанар, зохион байгуулалтыг сайжруулж өгнө үү.
Архивын ерөнхий газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 2 жил, 2 сарийн өмнө үүссэн Дуудлага Гомдол
№1608305011 Архивын ерөнхий газар нь цагдаагийн ерөнхий газрын төв архивын гэрээт операторын ажилчдын цалин өгөхгүй 2 сар болж байна. Энэ асуудлыг шийдэж өгнө үү.
Архивын ерөнхий газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 2 жил, 4 сарийн өмнө үүссэн Дуудлага Гомдол
№1607077356 Шүүхийн нэгдсэн архиваас тодорхойлолт авч байж тэндэрт ордог. Тухайн тодорхойлолт нь нэг сарын хугацаанд хүчинтэй гэсэн боловч тэндэр тус бүрт тус тусад нь нэрийг нь бичиж олгоно гэж байна. Тухайн асуудал нь хүмүүсийг шулж байгаа хэрэг болж байна.
Архивын ерөнхий газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 2 жил, 4 сарийн өмнө үүссэн Дуудлага Гомдол
№1606246556 Улсын төв архивын лавлагааны ажилчид иргэнтэй зүй бусаар харьцаж байна. Иргэний асуудлыг шийдэхгүй 2016.07.05-нд өглөөний 9, 10 цагын үед ирж хариугаа авахгүй бол бид нар амарна гэж чирэгдэл учруулж байна. Тухайн хүнд суртал гаргаж байгаа ажилчдад арга хэмжээ авч иргэнд мэдэгдэнэ үү.
Архивын ерөнхий газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 2 жил, 4 сарийн өмнө үүссэн Веб сайт Санал хүсэлт
№1606231824 Сайн байна уу би Дархан-Уул аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанд нярав-нарийн бичгийн албан тушаалд 5 жил ажиллаж байна. тиймээс архивийн 1 зэрэг авах хүсэлтэй байна. ямар хүтэй холбоо бариж материалаа өгөх вэ
Архивын ерөнхий газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 2 жил, 6 сарийн өмнө үүссэн Дуудлага Гомдол
№1605106977 Тэтгэвэрт гарах гэж Үндэсний архив дээр очиж лавлагаа авах гэхэд ажилд орсон тушаал байна харин ажлаас гарсан тушаал нь байхгүй гэж байна. Энэ ямар учиртай вэ. Өөрийн ажиллаж байсан байгууллагаас лавлаж асуухад бүх бичиг баримт өгсөн гэсэн. Үндэсний архив нь маш хариуцлагагүй байна. Би үндэсний архив дээр удаа дараа очиж ...
Архивын ерөнхий газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 2 жил, 6 сарийн өмнө үүссэн Веб сайт Санал хүсэлт
№1605084200 Хулан миний бие архивын ерөнхий газраас 1925 онд төрсөн өвөг эцгийнхээ ерөнхий мэдээллийг хайж байна. Одоогоор Дорнод аймгийн Хэрлэн сумын 1р багт амьдарч байгаа болно
Архивын ерөнхий газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 2 жил, 6 сарийн өмнө үүссэн Дуудлага Санал хүсэлт
№1605060825 Хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарахад манай Говь-Алтай аймгийн архивын зарим бичиг баримт шатсан учраас цалингийн цэс болон шимтгэл төлөөгүй гэж олдохгүй байна. Энэ ямар учиртай юм бэ.
Архивын ерөнхий газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 2 жил, 8 сарийн өмнө үүссэн Дуудлага Санал хүсэлт
№1603093349 Дархан-Уул аймгаас холбогдож байна. Улсын архив хэзээ нээлтээ хийх вэ. Лавлагаа авах гэж хүлээж байна.
Архивын ерөнхий газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 2 жил, 11 сарийн өмнө үүссэн Веб сайт Талархал
№1512105012 Сайн байна уу.Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.Манай гэр бүлийн хүн тэтгэвэрт 2015 оны 2 сард гарсан ба Улсын Төв Архиваас 5 жилийн цалингийн лавлагаа гаргуулахаар удаа дараа очсон боловч бүрэн гүйцэд гарч ирэхгүй байсаар 11 сар хүрсэн болно.Харин 11 сарын сүүлчээр Архивын газар очтол Дашдолзод гэдэг хүнтэй уулзахаар хүлээж ...
Архивын ерөнхий газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 3 жил, 1 сарийн өмнө үүссэн Веб сайт Санал хүсэлт
№1510051878 Сайн байна уу? Архив бичиг хэргийн ажилтаны сургалтанд хамрагдах хүсэлтэй байна. Сургалтын байгууллага, утас хаяг байвал илгээнэ үү.
Архивын ерөнхий газар Дэлгэрэнгүй ...