Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
124698
Мобайл хувилбарууд
Хаагдсан 1 сар, 3 долоо хоногийн өмнө үүссэн Дуудлага Санал хүсэлт
№1710172042 Гадаадад байгаа иргэний ял шийтгэлгүй гэсэн бичгийг Цагдаагийн газар олгох уу, Гадаадын иргэн харьяатын газар олгох уу? Хаана шийдэгдэх нь мэдэхдэхгүй маш олон хоног хөөцөлдөж байна. Яаралтай хариу өгнө үү.
Гадаадын иргэн, харьяатын газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 3 сар, 3 долоо хоногийн өмнө үүссэн Дуудлага Санал хүсэлт
№1708168644 Цагаатгалын хуулийг сунгах болоогүй юу. Үүнийг цааш нь дамжуулж хэлж өгнө үү.
Гадаадын иргэн, харьяатын газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 6 сар, 2 долоо хоногийн өмнө үүссэн Веб сайт Санал хүсэлт
№1705309041 Хятадуудыг цэгцлэхгүй юу хийгээд байгаа юм болоо. Энэ арай хэтэрч байна шдээ энд тэндгүй хятадууд яваад байна Монгол эхнэртэй Монгол гэр бүлтэй энэ тэрч гэх шиг дэндүү даварч байна. хэдэн арав зуугаараа амгалангийн өртөөнд бууж байна шдээ
Гадаадын иргэн, харьяатын газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 7 сар, 1 долоо хоногийн өмнө үүссэн Биечлэн Гомдол
№1705024418 Халх голд 300 гаруй хятадууд ороод ирсэн гэж яригдаад байна. Вокзал дээр маш олон хятадууд бууж байна. 7 дугаар сар гэхэд 3 сая хятад орж ирнэ гэсэн мэдээлэл сошиалаар явж байна. Ард иргэд бид хойч ирээдүйдээ санаа зовж байна. МАН Засагт гарахад яагаад Хятадууд баярладаг юм бэ. Оюунхорол сайд аялал ...
Гадаадын иргэн, харьяатын газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 7 сар, 3 долоо хоногийн өмнө үүссэн Веб сайт Шүүмжлэл
№1704212289 Энэ Улсад хужаа нарын хэрэг байхгүй байхад яагаад хужаа нарыг оруулж ирээд байгаа юм бэ улс ард түмнээ сургаад ажлын байраар хангаж чадахгүй төр Засагтай болсон юм уу. Өнөөх сайхан амлалтууд яаваа. Үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хужаа нарыг оруулж ирэх юм. Тайлбарлаадах
Гадаадын иргэн, харьяатын газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 1 жилийн өмнө үүссэн Дуудлага Гомдол
№1611167665 Гадаадын иргэн, харьяатын газрын ажилчид иргэдтэй харилцах чадвар муутай байна. Тус газрын утас руу залгах боловч утас (94131010) нь ажиллахгүй байна. Гадаадын иргэнийг Монголд урьхаар тус газарт хандсан боловч хүнд суртал ихтэй байна. Банкны баталгаа авчрахыг шаардсан гэнэ. Гэвч банк нь зөвхөн гадаад улс руу гарч байгаа иргэдэд баталгаа гаргагадаг, ...
Гадаадын иргэн, харьяатын газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 1 жилийн өмнө үүссэн Дуудлага Гомдол
№1611153102 Итали улсын иргэн найзыгаа Монголд урьж, амраах хүсэлтэй гадаадын иргэн, харьяатын газарт хүсэлт өгсөн боловч 7 хоногийн дараа холбогдоорой гэж хэлсэн. 7 хоногийн дараа буюу өнөөдөр тус газар нь утсаа аваагүй ба өөрийн биеэр ирсэн. Ирэхдээ банкны дансны хуулгаа аваад, тамгыг нь даруулаад ирсэн. Гэтэл валютын дансны хуулгаа ахин нягтлуулаад, ...
Гадаадын иргэн, харьяатын газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 1 жил, 1 сарийн өмнө үүссэн Дуудлага Санал хүсэлт
№1611105158 Гадаадын иргэн, харьяатын газар. Ховд аймгийн хилээр гадаад гарах гэж байсан хүн штамбаа даруулсаныхаа дараа банк орж юүан аваад, буцаад гарах гэсэн боловч паспортыг нь хурааж аван, хүчингүй дарсан ба ахиж үүгээр гаргахгүй гэж хэлсэн байна.
Гадаадын иргэн, харьяатын газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 1 жил, 2 сарийн өмнө үүссэн Дуудлага Санал хүсэлт
№1609197662 Гадаадын иргэн харьяатын газрын зөвлөгөө мэдээллийн төв утас 1900-1882 болон 14:00-өөс 16:00-н цагийн хооронд ажиллах 93141010 дугаарууд нь утсаа авахгүй мөн утас нь ажиллахгүй байна. Энэ ямар учиртай вэ. Жижүүрт нь хандахад дээрх 2 дугаарыг өгч байна. Би регистрээ хэлээд зөвшөөрлөө авсан эсэхээ шалгуулах гэсэн боловч чадсангүй.
Гадаадын иргэн, харьяатын газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 1 жил, 2 сарийн өмнө үүссэн Дуудлага Гомдол
№1609165937 Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээ хүрэнгийн боомтын шалган нэвтрүүлэхийн ажилчид ажлын цагтаа ажилдаа ирэхгүй, жолооч нартай зүй бусаар харьцаж байна. Тухайн асуудалд хяналт шалгалт хийж арга хэмжээ авч иргэнд мэдэгдэнэ үү.
Гадаадын иргэн, харьяатын газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 1 жил, 3 сарийн өмнө үүссэн Дуудлага Гомдол
№1608186526 Замын-Үүдийн хилээр нэвтрэхэд шалган нэвтрүүлэх цэгийн ажилчид маш удаан байна. Үүнээс болоод хил нэвтэрч байгаа иргэдэд хүндрэл гарч байна. Тухайн асуудалд анхаарал хандуулна уу.
Гадаадын иргэн, харьяатын газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 1 жил, 3 сарийн өмнө үүссэн Дуудлага Гомдол
№1608186866 Замын-Үүдийн хилээр гарахад Монгол талаас маш удаан хил нэвтрүүлж байна. Үүнээс болоод иргэд БНХАУ-ийн хилээр нэвтрэхэд цайны цаг таарч нэвтрүүлэхгүй байна. Тухайн асуудлыг зохицуулж өгнө үү.
Гадаадын иргэн, харьяатын газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 1 жил, 4 сарийн өмнө үүссэн Дуудлага Гомдол
№1608043561 Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх цэг нь ачааллаа дийлэхгүй байна. Тухайн асуудалд анхаарал хандуулж арга хэмжээ авна уу.
Гадаадын иргэн, харьяатын газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 1 жил, 4 сарийн өмнө үүссэн Дуудлага Гомдол
№1608029305 Япон улсын иргэн Монгол улсад жуулчлалаар ирсэн ба 14 хоногоор визээ сунгуулсан. Гэтэл виз сунгуулахад өгсөн шар бичгийг гээгдүүлсэн байна. Тухайн шар бичиггүй бол гадаад паспортыг нь буцаан олгохгүй гэж байна. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ. Ямар учраас хүнд суртал гаргаж иргэнтэй зүй бусаар харьцаж байна вэ. Яаралтай асуудлыг шийдвэрлэнэ ...
Гадаадын иргэн, харьяатын газар Дэлгэрэнгүй ...
Хаагдсан 1 жил, 4 сарийн өмнө үүссэн Дуудлага Гомдол
№1607211819 Бичигтийн боомтоор том оврийн машинаар хил нэвтрэх гэтэл Гадаадын иргэн харьяатын ажилчид мэргэшсэн жолооны үнэмлэх шаардан хилээр нэвтрүүлэхгүй байна. Тухайн асуудлыг шалгаж зогсоож өгнө үү.
Гадаадын иргэн, харьяатын газар Дэлгэрэнгүй ...