Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
140104
Мобайл хувилбарууд

Сайн байна уу.Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.Манай гэр бүлийн хүн тэтгэвэрт 2015 оны 2 сард гарсан ба Улсын Төв Архиваас 5 жилийн цалингийн лавлагаа гаргуулахаар удаа дараа очсон боловч бүрэн гүйцэд гарч ирэхгүй байсаар 11 сар хүрсэн болно.Харин 11 сарын сүүлчээр Архивын газар очтол Дашдолзод гэдэг хүнтэй уулзахаар хүлээж байтал /9-11 хүртэл/ нэг залуу /Шижрээ гэдэг /Баасансүрэн гэдэг хүнтэй уулзуулаад асуудлаа шийдүүлчих гэсэн юм.Асуудлаа шийдүүлэх явцад янз бүрийн харьцаатай хүмүүстэй уулзаж байсан талаар энд ярихыг хүсэхгүй байна.Гагцхүү тухайн үед асуудлыг аль болохоор болгох талаас нь шийдээд өгчих юмсан гэсэн бодолтой,хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн цөөн боловч энэ хамт олон дотор байгаад нь би маш их баярлаж байна.Ийм учраас Шижрээ,Баасансүрэн,Чимэграгчаа/нарийн бичиг,би танихгүй учраас нэрийг нь андуурсан байж магадгүй/ нарт ажлын амжилт ,эрүүл энх ,хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж байгааг минь холбогдох хүмүүс нь дамжуулан,тэдэнд цаашид ажиллах эрч хүч,урам хайрлана гэж найдаж байна.