Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
140109
Мобайл хувилбарууд

сайн байнауу? нэгэн санал хүсэлт байнаа, энэ үндэсний архивийн сайт танай архивт байгаа хүн амын тооллогонуудийн оны дунд 1933 оных гэж байх юмаа. Бусад бүх сайт мэдээлэлээс хараад уншаад байхад 1935 онд тооллого л гэж байх юм. Энэ ямар учиртай юм бэ? 1933 онд хүн амын тооллого болсон юмуу эсвэл 1935 онд тооллого болсон юмуу? Би бас хүн амын тооллогоноос хүн шүүлгэхэд танайх 1933 оны тооллогон дээр ийм хүмүүс ийм настай байсан гэж мэдээ өгсөн. жаахан гайхаад, баярлалаа миний эргэлзээг гаргаж өгөөчээ Гунгаа

“11 11 ТӨВ” 2016-11-01 08:22 Архивын ерөнхий газар -руу хуваарилав.

Архивын Ерөнхий газар - Архивын Ерөнхий газар 2016-11-03 16:44 Сайн байна уу? Үндэсний төв архивын сан хөмрөгт 1924-1929, 1933, 1944, 1947, 1956, 2000, 2010 оны хүн амын тооллогын бүртгэл хадгалагдаж байна. Монгол Улсад албан ёсоор 1935 оны хүн амын тооллого явагдаагүй болно. Баярлалаа

Архивын Ерөнхий газар - Архивын Ерөнхий газар 2016-11-03 16:44 Саналыг хаав.

Иргэн Дагва Гунгаабаяр 2016-11-04 05:12 Баярлалаа, http://www.archives.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=212:2011-09-22-02-32-29&catid=139:2011-09-05-03-39-54&Itemid=148 дээрхи ҮТАын линк ээс харахад ҮТА-ийн сан хөмрөгт доорх онуудийн хүн амын тооллогын бүртгэл байгаа гэсэн бн. 1918, 1921-1929, 1929, 1933, 1944, 1947,1956, 2000 Тэхээр 1918 оны тооллого бас байгаа гэж ойлгож болохуу? Таны өгсөн хариултанд 1918 он дурдагдаагүй болохоор тодруулж асууж байналдаа.