Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
140108
Мобайл хувилбарууд

Архиваас лавлагаа авах гээд 10-аад жил болж байна. Хуучин газар эдэлбэрийн хуудас гэж цагаан хуудас байдаг байсан. Уг цагаан хуудсыг архивуудаас хайгаад олдохгүй байна. Хаанаас олж болох вэ? Иргэнд хариу хэлнэ үү

“11 11 ТӨВ” 2016-11-10 14:09 Архивын ерөнхий газар -руу хуваарилав.

Архивын Ерөнхий газар - Архивын Ерөнхий газар 2016-11-21 14:21 Үндэсний архивын газрын даргын 2003 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 87 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн архивын ажлын үндсэн заавар”-ын 2 дугаар бүлгийн 2.2.4-т ”Аймаг, нийслэл, сум, дүүргийн төр, захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүний үйл ажиллагааны явцад үүссэн, 1931 оноос хойшхи үеийн баримтыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийн дагуу ангилан төрөлжүүлж, тухайн аймаг, нийслэлийн архивт хадгална.” гэж заасан байдаг. Иймд дүүргийн газар эдэлбэртэй холбогдсон баримт бичгийн талаарх архивын лавлагааг Нийслэлийн газрын алба, Баянзүрх дүүргийн газрын албаны архивт хандаж авна уу.

Архивын Ерөнхий газар - Архивын Ерөнхий газар 2016-11-21 14:21 Саналыг хаав.