Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
125113
Мобайл хувилбарууд

Хавдар судлалын үндэсний төв уг нь монголдоо ганц эмнэлэг гэгддэг. Гэвч энэ эмнэлгийн үйл ажиллагаа нь хоорондоо ямар ч уялдаагүй олон түмний тэвчжээрийг барж байна. Тухайлбал, иргэн миний бие эмэгтэйчүүдийн асуудлаар хандан үзүүлж шинжилгээ өгөх шаардлагын дагуу цахим дугаар авч үйлчлүүлэхэд 3 удаа буцаагдлаа. Үүнд: 1-т, рентгений цаг нь 17:20д байсан , цагтаа очиход эмч сувилагч нь байсангүй, цахим дэээр шалгуултал үзээгүй байж үзсэн гэж бүртгэсэн байв. Дахиад шинэ дугаар авч үзүүлэв. Үнэхээр цагаараа үзэхгүй юм бол тэр дугаар өгсний хэрэг яг юунд оршино вэ... 2-т, бүх шинжилгээгээ өгчихөөд үзүүлсэн эмч дээр иртэл ажил дээрээ байсангүй мөн сувилагч байсангүй. 3-т , 2 сарын 16нд эмч нарын зөвлөгөөнд орно ирээрэй гэсний дагуу өнөөдөр очтол нэр маань зөвлөгөөнд орох өвчтөний дунд ороогүй байлаа. (Уг нь 10-аад хоногийн өмнө Цахим-2 -ын ажилтан таны нэрийг 16-ны зөвлөгөөнд орууллаа гэсэн юм) Тэгээд хүлээж бай гэсний дагуу 2 цаг хаалгыг нь манаж зогссоны эцэст тэссэнгүй орж асуутал нэр чинь ороогүй одоо яв гэв. Улсын төв эмнэлэг ийм хүнд суртал гаргаж байгааг анхааралдаа авч өгнө үү.. Энд цахимд нэрээ оруулах нь огт хамаагүй бөгөөд эмч, сувилагч дээрээ ирж, гуйж, царайчилж байж нэрээ оруулах ёстой байсан юм шиг байгаан. Иймд цахим бүртгэл болон эмч, сувилагч нарын ажлыг уялдаатай болгож, өвчтөнүүдэд хүндрэл учруулахгүйгээр ажиллуулж өгнө үү.. Ингээд миний бие ажлаа алдан 2 цаг хүлээсний эцэст дахиад эмч нарын зөвлөгөөг 14 хоног хүлээх хэрэгтэй боллоо. Эмч сувилагчдаа хэлэхэд чи жаахан юм байж ямар айхтар юм бэ гэв. Уг нь би 34-тэй л дээ. Наснаасаа овор багатай. Гэвч зүй ёсны шаардлага тавихад нас чухал уу...? Та бүхэн зохих газарт нь миний гомдлыг дамжуулж анх үзүүлж байгаа өвчтөнүүдэд хэрхэн эмч нарын зөвлөгөөнд орох дэс дарааллын тухай мэдээллийг сайтар дэлгэрэнгүй өгдөг болгоход анхаарч ажиллахыг хүсч байна. Баярлалаа

“11 11 ТӨВ” 2017-02-16 13:19 Эрүүл мэндийн яам -руу хуваарилав.