Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
121854
Мобайл хувилбарууд

Сайн байна уу. Сүхбаатар дүүргийн 16 хорооны Дондогдуламын рашааны эсрэг талд явган хүний гарц, авто замтай тулган зам дагуу хашаа татаж газар авч замбараагүй байдал үүсгэж байна. Нийслэлийн засаг даргын захирамж гарч газар олголтыг зогсоосон гэсэн атлаа анхан шатны хүмүүс нь ийм газар өгч байна. Тэгээд л зам дагуу авто засвар, угаалга, дугуй засвар, дэлгүүр барьж орчин тойрныг бохирдуулах, иргэдийн тав тухыг алдагдуулах үүсэх шалтгаан болж байна. Иймээс эдгээр хашааг албадан буулгуулж, газар дээр нь мод бут тарьж байгаль орчинд ээлтэй байдлаар асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Хэрэв газрын гэрчилгээ өгч, зөвшөөрөл өгсөн бол хорооны засаг дарга болон газар зохион байгуулагч зэрэг бусад этгээдийг АТГ-т шалгуулах хэрэгтэй. Газрын наймаачдын энэ мэт үйлдлийг таслан зогсоох цаг болсон байна. Энэхүү гомдлыг дүүргийн засаг даргын тамгын газар, хариуцсан 16 хороо, газрын алба зэрэг байгууллагуудад нэгэн зэрэг уламжилж өгнө үү.

“11 11 ТӨВ” 2017-03-17 14:46 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

ECM API 2017-03-20 10:20 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Дүнжингарав салбарын үйлчилгээний ажилтан Өнөржаргал: Иргэнтэй холбогдохоор 94182673 дугаарын утас руу 6-7 удаа залгахад холбогдох боломжгүй байна. Иргэний хувийн мэдээлэл байхгүй тул програмд бүртгэх боломжгүй тул цуцлав.

ECM API 2017-03-20 10:20 Саналыг хаав.