Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
124698
Мобайл хувилбарууд

СХД-ийн 17 дугаар хорооны орон сууцны конторын (ХҮТ-15) харилцагчдад үйлчлэх ажилтан н.Гэрэлмаа гэж хүн утсаар (70288189) хүнтэй ярьж чадахгүй байнга өөдөөс загнах юм. 2017 оны 03 дугаар сарын 17-ны 16 цаг 05 минутад төлбөрөө төлчхөөд, усаа нээлгэхээр мөн усыг онцгой шаардлагаар л эрх бүхий байгууллага хаадаг болохоос биш төлбөрөө төлсөнгүй гэж хаадаггүй болохыг тайлбарлах гэсэн боловч өөдөөс нэг үг тайван сонсохгүй "чи төлбөрөө төлсөн юм бол баримтаа авч ирээд усаа нээлгээч, ямар олон юм хуцдаг юм" гэж харьцах нь танай байгууллагын соёл биш байлтай. Хууль зөрчиж ус хаачхаад, дараа нь баримтаа өөрийн биеэр авч ир гэж санаатайгаар төвөг удах нь ямар учиртай вэ? ХҮТ-15 ажилтан миний төлсөн төлбөрийг өөрийн санхүү, дансны мэдээллээс харах бүрэн боломжтой гэдэгт эргэлзэхгүй байна. Миний бие удаан хугацаагаар эх орондоо байхгүй байж байгаад ирсэн билээ. Санаатайгаар төлбөрийг төлөлгүй удаасан шалтгаан нэгээхэн ч үгүй. Гэтэл энэ ажилтан яагаад ингэж харьцах болсон шалтгааныг тус хорооны 58 дугаар байрны 28 тоотод оршин суудаг иргэн Г.Энхтөр миний бие мэдэх хүсэлтэй байна. Энэхүү асуултуудад яаралтай тодруулга хийхийг хүсье.

“11 11 ТӨВ” 2017-03-20 08:31 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

ECM API 2017-03-20 10:03 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Дүнжингарав салбарын үйлчилгээний ажилтан Өнөржаргал: Иргэн таны ирүүлсэн хүсэлт Ц170317003 дугаартай өргөдөлтэй утга ижил байгаа тул энэхүү өргөдлийг цуцлав. Ц170317003 дугаартай өргөдлийн хариу гартал түр хүлээнэ үү. Баярлалаа.

ECM API 2017-03-20 10:03 Саналыг хаав.