Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
124698
Мобайл хувилбарууд

Би жирэмсний хяналтанд орох гээд анх удаагаа улсын эмнэлэгт хандаж үзлээ. Тэгтэл хүн үзүүлэх гээд урд нь сууж байхад компьютертээсээ юм уншаад л өө тэнд ингэсэн байна тэгсэн байна энд тэгсэн байна гээд хүн байна чинээ тоож байгаа юм алга. Тэгснээ май энэ шинжилгээнүүдийг доор өгөөрэй гээд цаас өгөөд дэвтэр тэмдэглэсэн болоод Torch шинжилгээ өг гэлээ. Torch шинжилгээгээ өгөөд хариугаа аваад ирсэн чинь надад би энийг чинь сайн мэдэхгүй юм байна чи өөр газраас асуугаарай гэж байган. Халдвартаас асуух юмуу үзэх болуу гээд л. Дараа дахиад цаг аваад ажил төрлөөсөө чөлөө аваад үзүүлэх гэтэл огт өг гээгүй шинжилгээ нэхээд,та намайг өг гэж хэлээгүй таны бичиж өгсөн шинжилгээний цаасан дээр ч алга гэхэд чи одоо юу гээд байган би амаараа хэлсэн. Буцаа чамайг үзэхгүй гэж байган. Одоо тэгээд би хаана хяналтандаа орно гэсэн үг үү? Ийм хандлагатай, ийм чадвартай, ийм харилцаатай эмч нар байж болдог юмуу? Би бол үнэхээр төлж байгаа татвараа бодсон ч үнэхээр гомдолтой байна. Хавсралтаар эмчийнх нь шинжилгээ бичиж өгсөн цаасыг нь илгээлээ. Миний гомдолыг шийдвэрлэж өгнө үү.

“11 11 ТӨВ” 2017-03-21 10:04 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

ECM API 2017-03-21 11:37 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Дүнжингарав салбарын үйлчилгээний ажилтан Мөнхчимэг: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2017-03-21 11:55 [ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ]-н Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт хариуцсан ажилтан - 2 Сарантуяа: [] “Нийслэлийн Эрүүл мэндийн газар” -д Өргөдөл, гомдлыг шилжүүллээ. Шалгаж, шийдвэрлээд иргэнд хариу өгнө үү.

ECM API 2017-03-21 13:28 [ Нийслэлийн Эрүүл мэндийн газар ]-н Удирдлага, төлөвлөлтийн албаны Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтэн Одгэрэл: [] “Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв” -д Өргөдөл, гомдлыг шилжүүллээ. Судалж, иргэнд хариу өгнө үү

ECM API 2017-03-22 17:18 Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв-н Чанарын албаны дарга Сугар: Өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ. : Иргэн М.Солонготой утсаар холбогдон гомдлын дагуу тодруулан их эмч Г.Оюунцэцэгийг үйлчлүүлэгчид шаардлагатай шинжилгээний талаар тодорхой ойлгомжтой тайлбар өгөөгүй дутагдал гаргасан тул чанарын багийн хурлаар хэлэлцэн ЭМС-н 446 тоот тушаалыг мөрдөж ажиллах тухай болон харьцаа хандлагандаа анхаарч ажиллахыг сануулах арга хэмжээг авч, үйлчлүүлэгчээс уучлалт хүсч гомдлыг шийдвэрлэлээ.

ECM API 2017-03-22 17:18 Саналыг хаав.