Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
138184
Мобайл хувилбарууд

Халх голд 300 гаруй хятадууд ороод ирсэн гэж яригдаад байна. Вокзал дээр маш олон хятадууд бууж байна. 7 дугаар сар гэхэд 3 сая хятад орж ирнэ гэсэн мэдээлэл сошиалаар явж байна. Ард иргэд бид хойч ирээдүйдээ санаа зовж байна. МАН Засагт гарахад яагаад Хятадууд баярладаг юм бэ. Оюунхорол сайд аялал жуулчлалаар л улс эх орондоо орлого оруулна гэж энэ хятадуудыг тайлбарласан. Воганаас бууж байгаа хятадууд аялал жуулчлалаар ирж байгаа харагдахгүй байна. Залуучуудаа тэр ажилд нь явуулж яагаад болдоггүй юм бэ, энэ хятадуудаар ямар ажил хийлгэх гээд байгаа вэ. Бид ямар хүмүүсийг сонгочихов оо. Луйвраар сонгогдсон гэдэг нь үнэн юм байна. Багш хүний хувьд Монголынхоо хойч ирээдүйд үнэхээр санаа зовж байна. Оюунхорол, Мөнхбат, Чойжилсүрэн, Мөнх-Оргил сайд нар өрөндөө өгчихөж байгаа юм бишүү. Үүнийг хянаж, шалгаж тайлбар хийнэ үү. Иргэнд энэ талаар хариу утсаар мэдэгдэнэ үү.

“11 11 ТӨВ” 2017-05-02 11:07 Гомдол -р бүртгэв.

“11 11 ТӨВ” 2017-05-02 11:22 Гадаадын иргэн, харьяатын газар -руу хуваарилав.

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР 2017-05-17 14:55 Тайлбар хүссэн иргэнтэй 2017.05.17-ны өдөр утсаар холбогдож, 3 сая хятад иргэд орж ирж байгаа гэсэн мэдээлэл худал болохыг сануулаад, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар тайлбарлав

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР 2017-05-17 14:55 Саналыг хаав.