Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
14008
Мобайл хувилбарууд

БЗДүүргийн 11 дүгээр хорооны 8 дугаар хэсэг, Дэнжийн 4-37 тоот хаягтай хүн байна. Манай урд уруу автобусны буудал руу явдаг явган хүний зам, гудам байдаг юм. Тэр гарцыг хаагаад, ямар ч хүн явах боломжгүй болгоод блокоор хашаа бариад эхэлсэн. Бид нар эргээд цаашаа явахаар бараг 2, 3 км газар алхах гээд байгаа юм. Угаасаа айлууд нь хаагаад буусан, урд талд 2, 3 том хашаа хамаг байдаг гарцыг нь хаачихсан юм. Машин тэрэггүй хөгшин настай хүмүүс нааш цааш зорчиход, халуун наранд тэр хол газар алхаж байгаад манай хадам ээжийн даралт нь ихсээд үхэх дөхлөө өчигдөр. Тийм болохоор үүнийг даруйхан шийдэж гарц, гудам гаргуулах арга хэмжээ авч өгөөч.

“11 11 ТӨВ” 2017-07-17 13:39 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

ECM API 2017-07-17 14:31 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Дүнжингарав салбарын үйлчилгээний ажилтан Уянга: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2017-07-17 15:36 [ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ]-н Үйлчилгээний шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтэн Зулцэцэг: [] “Нийслэлийн Газрын алба” -д Өргөдөл, гомдлыг шилжүүллээ. Шийдвэрлэж хариу өгнө үү.

ECM API 2017-07-17 16:39 [ Нийслэлийн Газрын алба ]-н Бичиг хэргийн ажилтан Баярмаа: [] “Баянзүрх дүүргийн Газрын алба” -д Өргөдөл, гомдлыг шилжүүллээ. Чиг үүргийн дагуу шилжүүлэв.

ECM API 2017-07-25 09:54 Баянзүрх дүүргийн Газрын алба-н Газар зохион байгуулагч Дагийсүрэн: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2017-09-13 17:59 Баянзүрх дүүргийн Газрын алба-н Газар зохион байгуулагч Дагийсүрэн: Өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ. : 2017 оын 09 сарын 12-ны өдөр газар дээр нь очиж танилцсан. Орц гарц хаасан гэх тус 2 нэгж талбарын урд талын байшинтай нь дүүргийн Засаг даргын 2011 оны А/263 тоот, хойд талын хоосон нь дүүргийн Засаг даргын 2016 оны А/186 тоот захирамжаар шилжүүлж авсан байна. Иймд Хөх тэнгэр хотхоны хойд талын гарц гаргах талаар тус иргэдтэй уулзаж тохиролцох талаар хүсэлт явуулав.

ECM API 2017-09-13 17:59 Саналыг хаав.