Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
11028
Мобайл хувилбарууд

СХДүүргийн эрүүл мэндийн 1 дүгээр амболаторийн 21 дүгээр хороололд байдаг салбарын дотрын тасгийн эмч Ч.Болормаад гомдол мэдүүлэх гэсэн юм. Манай эхнэр жирэмсэн бөгөөд энэ дотрын эмчид үзүүлэх ёстой. 6 настай хүүхэдтэйгээ цуг явж байсан бөгөөд үүдэнд нь очерлоод сууж байсан ба хүү маань хаалганы хажууд зогсож байтал энэ эмч үйлчлүүлж байгаа өвчтэнтэйгээ ёс зүйгүй харьцаж, хэрүүл маргаан үүсгэж, тэр хүнтэйгээ хэрэлдэж гарч ирэхдээ хаалгаа маш хүчтэй хаагаад манай хүүхдийн гарыг нь шалбалчихсан юм. Ядам хурууны дунд үенээс нь хумсны хэсэг хүртэл арьсыг нь хуулчихаж байгаа юм. Та яаж байгаа юм гэхээр "Би тэгээгүй" хэмээн буруугаа хүлээхгүй, "Хүүхдээ харж байхгүй яасан юм" хэмээн манай эхнэр рүү ёс зүйгүй ааш гаргаж хэрүүл хийгээд, уучлалт гуйхгүй байна.

“11 11 ТӨВ” 2017-07-17 17:16 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

ECM API 2017-07-18 08:28 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Дүнжингарав салбарын үйлчилгээний ажилтан Уянга: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2017-07-18 08:44 [ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ]-н Үйлчилгээний шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтэн Зулцэцэг: [] “Нийслэлийн Эрүүл мэндийн газар” -д Өргөдөл, гомдлыг шилжүүллээ. Шийдвэрлэж хариу өгнө үү.

ECM API 2017-07-18 10:45 [ Нийслэлийн Эрүүл мэндийн газар ]-н Удирдлага, төлөвлөлтийн албаны Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтэн Одгэрэл: [] “Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв” -д Өргөдөл, гомдлыг шилжүүллээ. Судалж, иргэнд хариу өгнө үү

ECM API 2017-07-21 09:35 Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв-н Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Одончимэг: Өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ. : Иргэний гомдлын хариу Иргэн Н.Соёл-Эрдэнэгийн гомдлын дагуу тодруулахад эхнэрээ жирэмсний хяналтын дотрын эмчийн хяналтанд үзүүлэхээр очихдоо 6 настай хүүхэдээ дагуулж явсан ба дотрын эмч өрөөнөөсөө гарахдаа хүүхдийн гарын арьсыг шалбалж гэмтээгээд уучлалт гуйхгүй ёс зүйгүй харьцсанд гомдолтой байна гэв.СХД-ийн 1-р амбулаторийн дотрын эмч Болормаад гомдлыг танилцуулж тодруулахад уг иргэн жирэмсний хяналтанд үзүүлэхдээ хүүхэд дагуулж ирсэн ба өрөөнөөс гарахдаа хүүхдийг хаалганы ард байхыг мэдэхгүй хаалга онгойлгож өрөөнөөс гарч гарыг гэмтээсэн нь үнэн ба тухайн үед мэс заслын эмчид үзүүлээд арга хэмжээг аваад боолт хийлгээд явуулсан тухайн үед үйлчлүүлэгч нартаа уулзаж хоорондоо үл ойлголцлол үүссэн үнэн гэв. Иймд цаашид үйлчлүүлэгч нартаа зөв боловсон харьцаж ёс зүйтэй байхыг хатуу анхааруулж зөвлөлөө. Иргэнтэй холбогдон авсан арга хэмжээг танилцуулж хоорондоо ойлголцлоо. Тайлбар бичсэн Ө.Дуламсүрэн Чанарын менежер

ECM API 2017-07-21 09:35 Саналыг хаав.