Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
11028
Мобайл хувилбарууд

СХДүүргийн 26 дугаар хорооныхон ерөөсөө ажлаа хийхгүй, тогтой болох санаатай байсан чинь байдаггүй. 37-гын 50-аар 2 айлд өгсөн байгаа ба нөгөө айл нь кодоо авсан, би кодгүй. 51-ээр авах гэхэд болохгүй байна гэсэн. Өмнө нь манай хүнийг ХУДүүргээс 37-гын 50-д шилжүүлэхэд 37-гын 5 гэж бүртгэчихээд "Юу гээд байгаа юм чи, чи өөрөө буруу хэлсэн юм байгаа биз" гэж загнаад дахиад 2500-аар шилжүүлж байсан. Арай дэндүү юм. Арга хэмжээ авдаг бол арга хэмжээ авч өгөөч. Тогтой болох санаатай явж байгаа боловч 2 айлд 1 номер өгчихөөд, нөгөө кодоо авах гэхээр давхардчихдаг юм байна. Тогныхоо бичгийг авах гэхээр болохгүй байна. Үүнийг шийдээд өгөөч.

“11 11 ТӨВ” 2017-07-17 19:09 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

ECM API 2017-07-18 08:32 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Дүнжингарав салбарын үйлчилгээний ажилтан Өнөржаргал: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2017-07-18 09:19 [ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ]-н Үйлчилгээний шийдвэрлэлт хариуцсан ажилтан Батзул: [] “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар” -д Өргөдөл, гомдлыг шилжүүллээ. Шилжүүлэв.

ECM API 2017-07-18 16:19 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар-н Хороодын шуурхай хариуцсан мэргэжилтэн Мөнхцэцэг: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2017-07-18 16:21 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар-н Хороодын шуурхай хариуцсан мэргэжилтэн Мөнхцэцэг: Өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ. : 26-р хорооны зохион байгуулагч Р.Мөнхтуяатай биечлэн уулзан өргөдлийн талаар танилцуулан тайлбар бичүүлж цаашид иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүнд сурталгүй хүргэх төрийн албаны ёс зүйг баримтлан ажиллахыг үүрэг болгов.

ECM API 2017-07-18 16:21 Саналыг хаав.

ECM API 2017-07-19 09:36 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар-н Хороодын шуурхай хариуцсан мэргэжилтэн Мөнхцэцэг: Өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ. : 26-р хорооны зохион байгуулагч Р.Мөнхтуяатай биечилэн уулзан иргэний гомдлын талаар танилцуулан цаашид иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй түргэн шуурхай хүргэх, төрийн албаны ёс зүйг чанд баримтлан ажиллах талаар үүрэг даалгавар өгөв.

ECM API 2017-07-19 09:36 Саналыг хаав.

ECM API 2017-07-20 13:27 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар-н Хороодын шуурхай хариуцсан мэргэжилтэн Мөнхцэцэг: Өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ. : Иргэн Төгсжаргал нь тус хаяган дээр тодорхойлолт авч тогний асуудлыг шийдвэрлүүлсэн байна.

ECM API 2017-07-20 13:27 Саналыг хаав.