Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
121854
Мобайл хувилбарууд

Би олон жил сургууль, цэцэрлэгийн эмчээр ажилласан. Нийтийн тээврийн автобусны ариун цэврийн асуудал муу байна. 09 сарын 01-нд сургууль орох гэж байгаа учраас бүртгүүлэх гэж байгаа хүүхдүүд өмнө нь ч гэсэн автобусаар зорчино. Автобусны цэвэрлэгээ маш муу байна гэж хэлмээр байна. Ялангуяа захын хорооллын автобусууд, Улаанхуаран, 7 буудал, Баянхошуу гэх мэтийн захын хорооллын автобусууд маш бохир явж байна.

“11 11 ТӨВ” 2017-08-11 16:44 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

ECM API 2017-08-11 16:53 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Мишээл салбарын лавлагаа мэдээлэл, угтах үйлчилгээний ажилтан Нандин-Эрдэнэ: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2017-08-11 17:40 [ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ]-н Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт хариуцсан ажилтан - 1 Энхмаа: [] “Нийслэлийн Тээврийн газар” -д Өргөдөл, гомдлыг шилжүүллээ. Шалгаж, шийдвэрлээд иргэнд хариу өгнө үү.

ECM API 2017-08-14 08:25 Нийслэлийн Тээврийн газар-н Орлогч дарга Булгаа: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2017-08-14 08:27 Нийслэлийн Тээврийн газар-н Хэлтсийн дарга Мягмар: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2017-08-14 17:45 Нийслэлийн Тээврийн газар-н Авто тээврийн хяналтын улсын байцаагч Бямбаа: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2017-08-23 18:30 Нийслэлийн Тээврийн газар-н Авто тээврийн хяналтын улсын байцаагч Бямбаа: Өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ. : Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан ААНБ-дад зорчигч тээврийн үйлчилгээний автобусны угаалга цэвэрлэгээг сайжруулах, суудлын бүрээсийг угааж цэвэрлэх үүрэг даалгавар 2017.08.01-нд өгөгдсөн. Үүрэг даалгаврын биелэлтийг 2017.08.14-нөөс 17-ны өдрүүдэд шалгаж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 7 аж ахуйн нэгж байгууллагад улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн. Гүйцэтгэлийн шалгалтыг хийж илэрсэн зөрчлийг арилгаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцох болно. Мөн манай байгууллага ААНБ-уудаас автобусанд угаалга цэвэрлэгээ хийсэн тухай мэдээллийг өдөр тутам авч холбогдох шалгалтыг хийж байна.

ECM API 2017-08-23 18:30 Саналыг хаав.