Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
124698
Мобайл хувилбарууд

СБДүүргийн 10 дугаар хорооны Атимосын 42 дугаар байрнаас ярьж байна. Бид нар энэ асуудлыг мэдэх боломжтой газрууд уруу нь яриад сар гаруй болж байна. Монгол 3 дугаар сургуулийн ард талд 42а, 42б, 42в гээд хашаан дотор гурван байр байдаг юм. 09 сарын 15-нд дулаан ирэхэд бид нарын хэрэглээний халуун ус байхгүй болсон. Ийм байна гэдгээ 7004-7005-руу залгаад байдаг боловч нэмэр байдаггүй. Хааяа л маш бага халуун ус орж ирдэг. Мөн гомдол мэдүүлсний дараа паар жоохон нэмэгддэг. Одоо бол гар хүрэх төдий бүлээн амисгаатай паартай, хүйтэн хэрэглээний устай сар орчим болж байна. Энэ асуудлаар дулааных уруу залгаж үзсэн, янз бүрийн ХҮТ-үүд үрүү залгасан. "Бид нараас байцаагч явуулж байгаа, та нарын гомдлыг хүлээж авч байгаа" гээд байгаа атлаа бодит байдал дээр өөрчлөгдсөн өөрчлөлтгүй байна. Хэрвээ 100 төгрөг төлж байгаа бол 100 төгрөгний халаалтыг авч байж л тэр мөнгөө төлөх ёстой. Гэтэл өнөөдөр бид нар ямар ч тийм халаалт аваагүй байхад, халуун ус хэрэглээгүй байхад байрны мөнгөн дээр маань шууд автоматаар Улаанбаатар дулаан руу гээд л дулааны мөнгө гараад ирдэг, хэрэглэсэн халуун ус, хэрэглээний чинь мөнгө гээд л халуун усны маань мөнгө гараад ирдэг. 1) Бид нар өгмөөргүй байна. 2) Үүнийг шалгаад, хаана доголдоод байгаа вэ гэдгийг шалгаж өгөх боломж байна уу?.

“11 11 ТӨВ” 2017-10-12 12:48 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

ECM API 2017-10-12 14:38 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Мишээл салбарын үйлчилгээний ажилтан Адъяасүрэн: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2017-10-12 16:31 [ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ]-н Шийдвэрлэлтийн хяналт хариуцсан ажилтан Сарангуа: [] “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨҮГ” -д Өргөдөл, гомдлыг шилжүүллээ. Шалгаж, шийдвэрлээд иргэнд хариу өгнө үү.

ECM API 2017-10-16 14:26 [ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ]-н Шийдвэрлэлтийн хяналт хариуцсан ажилтан Сарангуа: [] “Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК” -д Өргөдөл, гомдлыг шилжүүллээ. Шилжүүлэв.

ECM API 2017-10-19 13:45 Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК-н Бичээч Амархүү: Өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ. : Иргэний гомдлын дагуу шалгаж, тохируулга хийсэн. Тухайн 6 тоот айлд хүнгүй байсан тул иргэнтэй утсаар холбогдоход хэвийн болсон гэж хэлэв.

ECM API 2017-10-19 13:45 Саналыг хаав.