Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
124698
Мобайл хувилбарууд

БЗДүүргийн Монелийн уулзвар дээр байдаг гэрлэн дохио ажиллахгүй бараг жил болж байна. Энд орой болгон аваар гарч байна шүү дээ. Тэрийг ажиллуулж өгмөөр байна. Энд чинь сургууль ихтэй, хүүхэд ихтэй байдаг. Оройд байнга машин мөргөлддөг, өглөөд ч гэсэн аваар гарсан байдаг.

“11 11 ТӨВ” 2017-10-13 09:27 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

ECM API 2017-10-13 09:35 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Оргил салбарын үйлчилгээний ажилтан Байгальмаа: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2017-10-13 13:56 [ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ]-н Шийдвэрлэлтийн хяналт хариуцсан ажилтан Саруул: [] “Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ” -д Өргөдөл, гомдлыг шилжүүллээ. Судлаж хариу өгнө үү.

ECM API 2017-10-16 09:08 Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ-н Дарга Одбаяр: Өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ. : Улаанбаатар хотын иргэн А.Оюунсүрэн Танд замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх өөрийн санал бодлоо илэрхийлсэнд баярлалаа. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Доржийн гудамж Монелийн уулзвар нь “Гудамж төсөл”-ийн хүрээнд авто зам засвар, өргөтгөл шинэчлэл, хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионы өргөтгөлийн ажлууд эхэлсэн боловч төслийн нэгж татан буугдсан гэх шалтгаанаар уг ажил дуусаагүйн улмаас гэрлэн дохио нь ажиллахгүй байгаа. Тус гэрлэн дохиог хэвийн ажиллагаанд оруулж манай байгууллагад хүлээлгэн өгөх тухай захиалагч болон гүйцэтгэгч талуудад албан ёсоор шаардлагыг удаа дараа тавьсан боловч одоог хүртэл арга хэмжээ авахгүй байгаа тул уг уулзварыг одоо байгаагаар хүлээн авч ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

ECM API 2017-10-16 09:08 Саналыг хаав.