Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
133893
Мобайл хувилбарууд

Хууль зүй, дотоод хэргийн яаманд Зөрчлийн тухай хуулийн талаар санал хүргэх нь. Авто осол гаргасан иргэд 100.0 төгрөгөөр торгож, 5 оноо хасаж байгаа нь шийтгэлийг давхардуулж оногдуулж байна. Ямар ч авто осол гаргасан иргэд 100.0 төгрөгний торгууль төлнө гэдэг нь амьдрал дээр даатгалын байгууллагыг ажиллуулахгүй иргэд мөнгөө хий дэмий зарлагадаж, даатгалын компаниудыг өөгшүүлж, мөнгөн актив үүсгэх нөхцөл байдлыг бий болгож байна. Тус хууль нийгэмд хэв журмыг хэвшүүлэх гэж байгаа бол ард иргэдийг дарамталж байгаа тодорхой заалтуудыг өөрчлөх нэн шаардлагатай байна. Үүний хажуугаар даатгалын байгууллагуудад мөнгөн актив, жолоочдоос орж байгаа мөнгөн дүн зэргийг шалгах хэрэгтэй.

“11 11 ТӨВ” 2017-11-21 16:55 Хууль зүй, дотоод хэргийн яам -руу хуваарилав.

Байгууллага- Хууль зүй, дотоод хэргийн яам 2017-12-27 10:05 Саналтай танилцлаа. Эрүүгийн багц хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, холбогдох хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах болон шаардлагатай тохиолдолд холбогдох бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байнгын ажиллагаа бүхий Ажлын хэсэгт саналыг уламжиллаа. Баярлалаа

Байгууллага- Хууль зүй, дотоод хэргийн яам 2017-12-27 10:05 Саналыг хаав.

“11 11 ТӨВ” 2018-02-21 10:39 Саналыг дахин нээв.

“11 11 ТӨВ” 2018-02-21 10:41 Ажлын хэсэг саналыг хүлээж авсан юм болов уу тодорхой хариулт хэрэгтэй байна. Иргэнд хариу хэлэх Чинбат 91927555.

Байгууллага- Хууль зүй, дотоод хэргийн яам 2018-04-16 08:22 Танилцлаа.

Байгууллага- Хууль зүй, дотоод хэргийн яам 2018-04-16 08:22 Саналыг хаав.