Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
126597
Мобайл хувилбарууд

Монгол Улсын Засгийн газраас Сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар арга хэмжээ авч байгааг жирийн алба хаагч бид нар ойлгож таатай хүлээн авч байгаа билээ. 2012-2016 онд төрийн албанд эмх замбараагүй халаа солио явагдаж танил тал, мөнгөний чадлаар төрийн албанд орж байсан. Энэ замбараагүй үе Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ч тохиож таарч биш дайрч унагаад явсан юм. 2016 оны сонгуулийн үр дүнгийн дараа арай замбараатай болсон ч зарим нэг "гариг" андуурч галзуурсан нөхөд байгаад л байх юм. Эрхэм сайд Танд уламжлахад ШШГЕГ-ын Захиргааны дарга Б.Нямгомбо гэдэг ардчилсан намын үед АН-ыг дэмжихийг алба хаагчдаас шаардаж явсан хүн өнөөдөр би Ардын намдаа хайртай мэтээр өөрийгөө ярьж хэлж бусдад бялдуучилж явсаар Тамгын даргаар томилогдчихсон алба хаагчдынхаа хамаг хараалыг барж явна. Тухайлбал: 2012-2016 онд энэ хүн 3 газар 2 хэлтэс, 1 ангийн дарга болсон байх юм. Энэ хүн бусдыг гэсэн сэтгэлгүй, өөрөө л болж байвал бусад хамаагүй гэсэн сэтгэлээр ажлаа хийдэг. Сахилга хариуцлагагүй, ажил дээрээ согтуу хүртэл явж байдаг хүнийг яагаад энд байлгаад байгааг бидний алба хаагчид ойлгохгүй юм. Та энэ талаар ХЗДХЯ-нд чиглэл өгч тодорхой шалгалт оруулж чиглэл өгнө гэдэгт найдаж итгэж энэ гомдлыг бидний хэсэг хамт олон бичив. Таныг хүндэтгэсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын хамт олон Жич: Олон нийтийн сүлжээгээр түүний тухай явж байгаа зургийг хавсаргав.

“11 11 ТӨВ” 2017-11-23 15:46 Засгийн газрын хэрэг эрхлэх газар -руу хуваарилав.

“11 11 ТӨВ” 2017-11-24 16:34 Хууль зүй, дотоод хэргийн яам -руу хуваарилав.

Байгууллага- Хууль зүй, дотоод хэргийн яам 2017-12-12 16:07 Хууль зүй, дотоод хэргийн сайдад танилцагдаж байгаа, утсаар нь холбогдож хариу өгнө

Байгууллага- Хууль зүй, дотоод хэргийн яам 2017-12-12 16:07 Саналыг хаав.