Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
126597
Мобайл хувилбарууд

Сайн байна уу? Монгол улсад хэрэгжиж буй гадаадын төсөл хөтөлбөрт хяналт тавих цаг болжээ. Аль болгон бид Монгол гэдэг нэрийг ашиглуулах билээ. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ YЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР-ийн 5.3.9.Иргэний хувийн болон гэр бүлийн нууц, захидал харилцаа, мэдээллийн нууц, нэр төрөө хамгаалах эрх, эрх чөлөөнд халдахыг хориглосон эрх зүйн зохицуулалтыг сайжруулна. -гэсэн заалтыг ажил хэрэг болгон нэн даруй хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу? . Монгол улсын хууль тогтоомжыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Төр захиргааны байгууллагууд нь хуулийн заалт байсаар байтар мөрдөхгүй, хууль зөрчигчтэй хуйвалдан сургалт, цайны мөнгө гэх мэт жаахан мөнгө авсандаа дулдуйлдан өмөөрч хамгаалж байгаад өнөөдөр сэтгэл эмзэглэж байна. Мөн Хүүхэд хамгаалал гэж ярьдаг боловч байр суурь тогтворгүй,хоёр нүүртэй Төрд ажиллаж байгаад Төрийн бус байгууллага байгуулсан, тэтгэвэртээ гарсан ахмадууд маань зүй бус үйлдэл гаргаж байгаад залуус бид илт буруушааж өнөөдөр Монгол улсад мөрдөж буй Төрийн бус байгууллагын тухай хуулийг нэн яаралтай өөрчлөлт оруулж шинэчлэх, ТББ-ыг магадлан итгэмжлэх тогтолцоог буй болгох нь зүйтэй гэж харж байгааг хүлээж авна уу... МОНГОЛ УЛС ҮҮРД ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИЖ, МОНГОЛ ХҮН БҮР ЭРҮҮЛ ЭНХ, ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ, АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАХ БОЛТУГАЙ. Хүндэтгэсэн, Г.Норовсүрэн

“11 11 ТӨВ” 2017-11-27 14:16 Хууль зүй, дотоод хэргийн яам -руу хуваарилав.

Байгууллага- Хууль зүй, дотоод хэргийн яам 2017-12-20 15:49 1.МУ-ын ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтын дагуу иргэний хувийн нууцыг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Хувь хүний нууцын тухай хуулийн шинэчилсэн найргуулгын төслийг боловсруулж, 2020 онд УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн байна. Үүний дагуу ХЗДХЯ-ны 2019 онд тус хуулийн хэрэгжилтийн байдал, цаашид сайжруулах шаардлагатай асуудлыг тодруулах зорилго бүхий судалгааг гүйцэтгэж, улмаар хуулийн төслийг боловсруулах болно. 2.ХЗДХ-ийн сайдын 2017 оны А/257 дугаар тушаалаар ТББ-ын тухай хуулийн шинэчлэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа ТББ-ын тухай хуулийн хэрэгжилтийн байдалд болон шинэчлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон судалгааг гүйцэтгэсэн бөгөөд судалгааны үр дүнд үндэдслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулаад байна. Хуулийн төслийг 2018 оны 3 дугаар улиралд багтаан бловсруулж дуусах бөгөөд олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах ажлыг зохион байгуулах болно.

Байгууллага- Хууль зүй, дотоод хэргийн яам 2017-12-20 15:49 Саналыг хаав.