Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
139361
Мобайл хувилбарууд

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газарт Миний бие 2014 оны 1 сард СПО Инженерийнг ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж 2 өрөө байр захиалсан боловч барилга хугацаандаа ороогүй, миний захиалсан байрыг бусдад худалдахаар гэрээг давхардуулсан байсан тул Баянгол Сонгинохайрхан Хан-Уул дүүгийн Иргэний хэргийн шүүхэд хандаж гэрээг цуцалж мөнгөө эргүүлэн авах шийдвэр 2015 оны 5 сарын 6-ны өдөр гарсан юм. Гэвч Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд ирээд 2 жил гаруй хугацаа өнгөрөхөд нэг ч төгрөгийн хохирол барагдуулсангүй. НШГА нь төлбөр төлөгч талд ажиллаад байгаа нь илт анзаарагдаж байна. Иймд энэ асуудлыг шалгаж, эрх бүхий хүмүүст нь тодорхой үүрэг даалгавар өгч тусална уу?

“11 11 ТӨВ” 2017-12-07 14:05 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар -руу хуваарилав.

Нямхишиг - Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар 2018-01-09 16:11 НШГА-ны даргад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай зохион байгуулж дүнг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор биелэлтийг эргэн танилцуулах үүргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 5/26 дугаар албан бичгээр хариу мэдэгдсэн

Нямхишиг - Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар 2018-01-09 16:11 Саналыг хаав.