Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
132826
Мобайл хувилбарууд

Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын дэвтрээ бөглүүлэх гээд очсон чинь манай байгууллага өртэй гээд миний нийгмийн даатгалыг бөглөж өгөхгүй байна. Би хамгийн гол нь декретнийхээ листний мөнгийг авах гээд дэвтрээ бөглүүлэх ёстой юм гэтэл миний декретний мөнгө дансанд орж ирсэн ч надад өгөхгүй гээд байх юм. Яагаад хоёр байгууллагын өр ширний хоорондын асуудалд дунд нь ажиллаж байгаа ажилтан хохироогоод байгаа юм бэ. Үүнийг цааш нь уламжилж өгнө үү.

“11 11 ТӨВ” 2017-12-07 14:54 Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар -руу хуваарилав.

- Нийгмийн даатгалын ерөнхий газар 2017-12-19 14:43 Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохиролыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө. гэж хариу тайлбар хэлсэн.

- Нийгмийн даатгалын ерөнхий газар 2017-12-19 14:43 Саналыг хаав.

- Нийгмийн даатгалын ерөнхий газар 2017-12-19 14:45 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д төрүүлсэн болон гурав хүртлэх настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхэдээ өсгөсөн эхийн нийгмийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор 1 жил 6 сарыг нэмж тооцох хуулийн хэрэгжилт нь 2019.01.01-н хүртэл хойшлуулсан тухай тайлбарыг утсаар мэдэгдэв.

- Нийгмийн даатгалын ерөнхий газар 2017-12-19 14:45 Саналыг дахин нээв.

- Нийгмийн даатгалын ерөнхий газар 2017-12-19 14:45 Саналыг хаав.