Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
124698
Мобайл хувилбарууд

Улсын Мөрдөн Байцаах Газарт Миний бие 2014 оны 1 сард СПО Инженеринг ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж 2 өрөө байр захиалсан боловч барилга хугацаандаа ашиглалтанд ороогүй, миний захиалсан байрыг бусдад худалдахаар гэрээг давхардуулсан байсан тул Баянгол Сонгинохайрхан Хан-Уул дүүгийн Иргэний хэргийн шүүхэд хандаж гэрээг цуцалж мөнгөө эргүүлэн авах шийдвэр 2015 оны 5 сарын 6-ны өдөр гарсан юм. Гэвч Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд ирээд 2 жил гаруй хугацаа өнгөрөхөд нэг ч төгрөгийн хохирол барагдуулсангүй. НШГА нь төлбөр төлөгчийн дансыг хаагаагүй, хувь хөрөнгийн түүхчилсэн лавлагааг гаргаж өгөөгүй, өмч хөрөнгөө бусдад худалдан борлуулах, шилжүүлэх боломжийг төлбөр төлөгч талд олгосон зэрэг нь цаад ажиллаад байгаа нь илт анзаарагдаж байна. Төлбөр төлөгч тал Володя овогтой Болд нь урьд өмнө залилангийн хэргээр ял эдэлж байсан. Одоо мөн хэрэгтээ Баянгол дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэргийн 148-р зүйлийн 148-ийн 4-өөр шалгагдаж байгаа. Миний бие нь тус эрүүгийн хэрэгт хохирогчоор орж уг хэргийг шийдүүлэх хүсэлтэй байна. Иймд энэ асуудлыг шалгаж, эрх бүхий хүмүүст нь тодорхой үүрэг даалгавар өгч тусална уу?

“11 11 ТӨВ” 2017-12-07 15:48 Цагдаагийн ерөнхий газар -руу хуваарилав.