Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
124698
Мобайл хувилбарууд

2017 оны 12-р сарын 5-нд орой миний төрсөн ах Тэгшбаяр баруун хөл нь бага зэргийн саажилттай таягтай Ээрмэлийн чиглэлийн автобусанд суугаад /0647 УНБ/ таван богдын буудал дээр буух гээд нэг хөлөө буулгаж амжаагүй байхад нь автобуны хаалга хаагдаж, хөдөлж явсны улмаас баруун хөлийг дугуй нь дайрч хугалсан. Жолооч нь ГССҮТ-д авчирж өгсөн. Миний бие дүү Түвшинбаярыг эмнэлэгт дуудан ирүүлсэн. Тухайн үед сэжигтэй зүйл гэвэл эмч нар насилкан дээр түрж гүйгээд намайг ойртуулахгүй байсан. Тасагт шилжүүлэн хэвтүүлтэл баруун хөлийг марлиар боосон байгаа нь цус нэвчсэн байгааг харуулж байсан. Бусад хөл, гар, өвдөг, тохойнд гэмтэл байгаагүй боловч толгой маш их өвдөж байсан. 12-р сарын 6-ны өглөө Э.Баасансүрэн Үе мөчний тасгийн эмч тасагт орж ирээд цус болсон марлийг зүсэгчээр тайлж авсан. Тэгэхэд баруун хөлний өвдөгний доод шилбэний яс хүртэл ярж оёдол тавьсан байсан. Баасансүрэн эмч энэ шарх мөд эдгэхгүй, ах чинь хөл дээрээ явж чадахгүй, ах минь та эмнэлгээс салахгүй нээ гэж намайг даапаалсан. Тухайн үед бидний гэр бүл мэс заслын материал марль авах мөнгө байхгүй байсан. Энэ бол бидний амьдралд хүндээр туссан. ГССҮТ-д хагалгаа хийхийн өмнө заавал гэр бүлийн хүмүүст мэдэгдэх ёстой. Битүү хугаралтай ирсэн хүнд хадаас, гипс тавиад өгөхгүй яасан юм бэ гэж хэлэхэд Баасансүрэн эмч дургүйцэж, эмнэлгээс наадхаа 1-дэх өдөр гэхэд эмнэлгээс аваад гараарай гэж хэлсэн. Бид боолт, материалын мөнгө олдохгүй болохоор эмчийн хэлснээр эмнэлгээс гарахаар шийдсэн. Бид эмнэлгээс гарвал Тэгшбаяр гэх хүн хөлгүй болох магадлалтай байна. Үүний хариуцлагыг ГССҮТ-ийн захиргаа, Хүлээн авах тасаг, Үе мөчний тасаг хүлээх ёстой.

“11 11 ТӨВ” 2017-12-07 15:23 Гомдол -р бүртгэв.

“11 11 ТӨВ” 2017-12-07 15:25 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

ECM API 2017-12-07 16:45 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Дүнжингарав салбарын үйлчилгээний ажилтан Мөнгөнцэцэг: Уучлаарай, иргэн таны өгсөн өргөдөл, гомдол нь Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагын эрх хэмжээнд шийдвэрлэх асуудал биш тул иргэн та Эрүүл мэндийн яаманд өргөдлөө гаргаж шийдвэрлүүлнэ үү. Иргэн таны өргөдөл, гомдлыг цуцлав. Баярлалаа

ECM API 2017-12-07 16:45 Саналыг хаав.