Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
126597
Мобайл хувилбарууд

Хан-Уул дүүргийн Оюунбилэг гэдэг хүн байна. Цаазны ялыг хурдан сэргээж өгнө үү. Саяхан манай дүү нөхөртөө зодуулаад нас барчихлаа. Арай дэндүү зодсон байна, нялх 2 хүүхэд үлдсэн байна. Үүнийг цааш нь уламжилж өгнө үү.

“11 11 ТӨВ” 2017-12-13 10:21 Хууль зүй, дотоод хэргийн яам -руу хуваарилав.

Байгууллага- Хууль зүй, дотоод хэргийн яам 2017-12-27 10:11 Цаазаар авах ялын тухайд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/299 дүгээр тушаалаар Эрүүгийн хуульд цаазаар авах ялыг тусгах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Харин хүний амь нас хохирсон эрүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цагдаагийн байгууллагын чиг үүрэгт хамаарах тул тус байгууллагад хүсэлтийг уламжлах нь зүйтэй байна.

Байгууллага- Хууль зүй, дотоод хэргийн яам 2017-12-27 10:11 Саналыг хаав.