Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
138097
Мобайл хувилбарууд

Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандах нь. 1. Хэлмэгсдийн үр хүүхдүүдэд нөхөн олговор олгосон асуудлаар. 1921 онд бүх Засаг захиргааны нэгж ноёдууд Богд хаан төртэй байсан. 37.000 гаруй хэлмэгдсэн хүмүүс Тусгаар тогтнолыг бий болгож Манж Чин улсаас амь бие, амьдралаа золин тэмцсэн хувьсгалчид байсан. Жишээ нь: Цэргийн жанжин Дэмид, Цэргийн жанжин Сүхбаатар нарыг буудан устгасан. 1933 онд Богд хааны хатан Гэнэнпилийг төрсөн эцэгтэй нь хамт хувьсгалчдийн гэрч болно гэж буудан устгасан. Энэ эх оронч, хувьсгалчдийг ялгаварлан гадуурхахгүйгээр буудан устгаж алчихаад одоо ялгаварлан гадуурхсан нөхөн олговрын хууль гаргалаа. 40 сая, 80 сая гэж. Бусад ач зээ нар болон түүний төрөл төрөгсөд хохирч байгаа тул 1996 оны их хувьчлалыг хүчингүй болгож, энэ нөхөн олговрын асуудлыг шийдэж өгнө үү. 2. Нийгэмд улс төрийн ээдрээтэй явдал болсон учраас 2020 оны УИХурлын сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах эсвэл УИХурлын сонгуулийг сунгаж 2021 онд хамт явуулахгүй бол дарангуйлалд өртөх нь. Ийм хууль гаргаж өгнө үү. Энэ асуудалд маш их сэтгэл зовниж байна.

“11 11 ТӨВ” 2018-01-25 10:55 Хууль зүй, дотоод хэргийн яам -руу хуваарилав.

Байгууллага- Хууль зүй, дотоод хэргийн яам 2018-04-03 12:33 -- УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙГ ЦАГААТГАХ ПРОЦЕССЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ “Улс төрийн хилc хэрэг хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 5-р зүйлд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч” гэж хэнийг үзэх талаар нарийвчлан заасан байдаг. Цагаатгалын хуулийн 5-р зүйлд заасан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч гэдэг нь архивын баримтаар нотлогдсон тохиолдолд Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Анхан шатны шүүхүүд цагаатгах эсэхийг эцэслэн шийдвэрлэдэг. Үүнд: 1.Улс төрийн хил хэрэгт хэлмэгдэгч шүүх болон түүнийг орлосон байгууллагаар шийтгэгдсэн тохиолдолд Улсын дээд шүүх улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болохыг тогтоон цагаатгадаг. 2.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдагч улс төрийн хэрэгт баривчлагдсан, мөрдөгдсөн боловч хэрхэн шийтгэгдсэн нь тодорхойгүй, эсхүл суллагдсан, баривчлагдан мөрдөгдөж байхдаа шоронд нас барсан тохиолдолд Улсын ерөнхий прокурорын газар хэргийг хэрэгсэхгүй болгон, нэр төрийг сэргээдэг. 3.Тухайн үеийн нам захиргааны байгууллагын шийдвэрээр ажил албан тушаалаасаа халагдсан, намаас хөөгдсөн, нутаг заагдсан иргэдийн асуудлын тухайн үеийн шийдвэрийг гаргасан байгууллагын байршлын одоогийн харьяалж байгаа анхан шатны шүүх шалгаж, цагаатгадаг. Иргэдээс улс төрийн хилс хэрэгт баривчлагдаад шийтгүүлсэн гэх боловч хэрэг материал нь олдохгүй байгаа хүсүүийн хувьд Цагаатгалийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасны дагуу Улсын ерөнхий прокурорын газарт хандаж, цагаатгах эсэхийг эцэслэн шийдвэрлүүлэх боломжтой юм. Гэвч цагаатгалийн хуулийн 6-р зүйлийн 6.3-д заасан цагаатгуулах өргөдөл гаргах хуулийн хугацаа дуусгавар болсон тул шинээр цагаатгуулах тухай өргөдлийг хүлээж авахгүй байгааг анхаарна уу. Та бүхэн нэмж тодруулж асуух зүйл гарвал Улсын комиссын 51-261725, 51-261452 утсанд холбогдоно уу. ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИСС

Байгууллага- Хууль зүй, дотоод хэргийн яам 2018-04-03 12:33 Саналыг хаав.