Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
132826
Мобайл хувилбарууд

Хүүхдийн мөнгөний талаар гомдол мэдүүлэх гэсэн юм. Манай хүүхэд 12 дугаар сарын эхээр төрсөн юм. Мөнгөө авахын тулд судалгаанд хамрагдсан байх ёстой гээд өргөдөл аваад. Өргөдлөө авахын тулд 2 сарын дараа очиж авч байгаа юм тооцооллыг нь хийж байна гээд дахиад хэдэн сар болох юм шиг байна. Бараг 2018 оны сүүлээр мөнгийг нь өгнө гэж байх юм. Манай нөхөр ажилгүй би ажилгүй хүнээс мөнгө зээлээд байх хэцүү байна шүү дээ. Халамжийн үйл ажиллагаа их удаан байгаад би гомдолтой байна. Үүнийг цааш нь уламжилж өгнө үү. Иргэнд хариу хэлэх Отгончимэг утас 94258290:.

“11 11 ТӨВ” 2018-02-13 15:50 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар -руу хуваарилав.

“11 11 ТӨВ” 2018-02-13 15:50 Гомдол -р бүртгэв.

- Нийгмийн Халамж, Үйлчилгээний Ерөнхий газар 2018-02-14 10:34 Сайн байна уу. Таны хүсэлтийг асуудал хариуцсан мэргэжилтэнд уламжилан утсаар хариултыг өгүүлсэн, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн 201 тоот тогтоолын 1 дүгээр заалтанд Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт өрхийн хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан. Танай өрх саяхан 1 дүгээр сард Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдсан байна . Судалгааны дүн 3 сард гарна Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг 2 сард тутамд 1 удаа судалгааны баг очиж судалгааг авдаг. Баталгаажуулалт хийгдсэний дараа өрхийн амьжиргааны түвшингийн оноо бодогдож гарна. Уг онооноос хамаарч хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэх нь шийдэгдэнэ. 2018 онд хүүхдийн мөнгийг Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхүүдээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 1 дүгээр сарын 29-ны А/15 тушаалаар шинэчилэн тогтоосон 554 болон түүнээс доош оноотой өрхийн хүүхдүүдэд олгохоор шийдвэрлэсэн, Уг босго онооноос дээгүүр оноотой өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгогдохгүй.

- Нийгмийн Халамж, Үйлчилгээний Ерөнхий газар 2018-02-14 10:35 Саналыг хаав.