Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
140104
Мобайл хувилбарууд

Сайн байна уу Зөрчлийн тухай хуулийн хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар санал өгөх гэсэн юм. Зөрчлийн хуулийн 11.21 дүгээр зүйл гаалийн хууль зөрчих хэсэгт хуулийн этгээд ноцтой биш алдаанаас болж 2700.000 төгрөг буюу 4 өөс 5 ажилтан цалинжуулах мөнгөөр торгуулж байна. компани илүү ажлын байр нэмэгдүүлэх боломжийг хааж боосон заалтыг судлаж үзэж багасгах эсвэл зөрчлийн гэм хорын зэрэглэлээс нь шалтгаалж торгуулийн хэмжээг нарийн оруулж өгөх хэрэгтэй байна. Зөрчлийн хууль нь яаран сандран хийгдсэн амьдрал дээр буухгүй компанийн үйл ажиллагааг дэмжих бус боомилсон түүхий болсон байгаа тул холбогдох хуулийн төслийн багт санал өгч байна 11.21 дүгээр зүйл.Гаалийн тухай хууль зөрчих 12.Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн нь энэ зүйлийн 1, 11 дэх хэсэгт заасан, бусад зөрчлийн бүрэлдэхүүнгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. заалт дээр зөрчил нь эрүүгийн шинжгүй хуулийн этгээдийг 750 нэгж болгох саналтай байна

“11 11 ТӨВ” 2018-02-21 08:43 Хууль зүй, дотоод хэргийн яам -руу хуваарилав.

Байгууллага- Хууль зүй, дотоод хэргийн яам 2018-04-12 15:20 Саналтай танилцаж, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт шилжүүллээ. Баярлалаа. ХЗДХЯ

Байгууллага- Хууль зүй, дотоод хэргийн яам 2018-04-12 15:20 Саналыг хаав.