Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
139273
Мобайл хувилбарууд

Улаанбаатар хот руу шилжилт хөдөлгөөнийг хориглосон шийдвэрийг УБ хотын захирагч гаргасан байгаа. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан 4/ ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. заалтыг зөрчиж байна. Орон нутагт ажлын байр байхгүй. Дээд сургууль төгсөөд УБ хотод ажлын байраар хангагдсан байгаа. Гэтэл орон нутгаас шилжүүлэхгүй гэх юм. Хүний эрх зөрчигдөж байна. гэсэн асуудлыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлсэн байна. Гэтэл тус газар манайд хамааралгүй асуудал гэж хаажээ. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/17 тоот захирамжаар ”Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон Улаанбаатар хотод орон сууц худалдан авсанаас бусад хөдөө, орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоох”-оор захирамжилсан. өөр эрх зүйн шийдвэр гараагүйф байгаа гэж бодож байна. Энэ талаар хууль, эрх зүйн вуслалцаа хэрэгтэй байна.

“11 11 ТӨВ” 2018-03-13 16:54 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

ECM API 2018-03-13 17:35 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Драгон салбарын үйлчилгээний ажилтан Цэрэнчимэд: Иргэн таны ирүүлсэн энэхүү хүсэлт нь 11-11 төвөөр давхардаж ирсэн тул энэхүү өргөдлийг цуцлав. Өмнөх өргөдлийн хариу гартал түр хүлээнэ үү. Баярлалаа.

ECM API 2018-03-13 17:35 Саналыг хаав.

ECM API 2018-03-13 17:35 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Драгон салбарын үйлчилгээний ажилтан Цэрэнчимэд: Иргэн таны ирүүлсэн энэхүү хүсэлт нь 11-11 төвөөр давхардаж ирсэн тул энэхүү өргөдлийг цуцлав. Өмнөх өргөдлийн хариу гартал түр хүлээнэ үү. Баярлалаа.

ECM API 2018-03-13 17:35 Саналыг хаав.