Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
132826
Мобайл хувилбарууд

Миний би хөгжлийн бэрхшээлтэй эхнэр, 2 хүүхдийн хамт БГД-ийн 17 хорооны 34-р байрны 111 тоотод оршин суух хаягтай. найз Эрдэнэчулуун нь : Эгчийн хүүхэд хүндээр өвдсөн БНСУ-д эмчлүүлэх мөнгөний хэрэгцээ гарсан тул байраа түр барьцаанд тавиад мөнгө зээлүүлээч гэж гуйсны дагуу БГД-ийн 17 хрооо 34-рбайрны 111 тоот хаягтай Y-2205015179 дугаарын улсын бүртгэлтэй №000195266 дугаартай гэрчилгээ бүхий 2 өрөө орон сууцаа Амартүвшин, Эрдэнэчулуун нарын санал болгосноор зээл олгодог гэх хүнд барьцаалуулан анх 24 сая төгрөг авч эгчийнх нь хүүхдийн эмчилгээний зардал болгон өгсөн. Амартүвшин, Эрдэнэчулуун нар нь миний өмчлөлийн орон сууцыг эхний зээл авсан хүнээс зээл чөлөөлдөг хүнээр чөлөөлүүлж дахин зээлийн гэрээний барьцаанд тавьж бас түүнийгээ чөлөөлүүлж Хас банкинд барьцаалан зээлийн гэрээ байгуулан гэрээнд Амартүвшин, Эрдэнэчулуун нар гар үсэг зурж мөнгийг хүлээн авч ашиглан ХАС банктэй байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлэхгүй байгаагаас миний өмчлөх эрх зөрчигдөж байраа хураалгах дээрээ тулаад байна. Ингээд хуулийн байгууллагад 2015 оноос хойш хандах өдийг хүрсэн ба Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан, Хан-уул дүүргийн иргэний хэргийн шүүх шийдвэрээ гаргаж нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Буянбадрах нь миний болоод шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй ажлаа хийхгүб йагааад би гомдолтой байна. Мөн 2017 оны 10 сард Амартүвшин, Эрдэнэчулуун нар нь Солонгос улсруу хил гарах гэж байна гэж удаа дараа хэлсэн боловч үл тоон байсаар тэд БНСУ-руу хил гараад явсан. Тухайн үед хилийн хорио тавиад өгөөч гэж гуйсан боловч би хорио тавьдаггүй, яаж тавихыг нь мэдэхгүй байна гэсээр тэд хил гараад явсан. Ингээд надад шийдвэр гүйцэтгэгчдээ итгэж найдах, хууль шүүх, төрдөө итгэх итгэл маань алдран Хууль зүйн яам, сайд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга та нарт тусламж гуйн энэхүү өргөдлийг бичин сууна. Надад туслаач ах, эгч нараа би хөдөлмөрийн бэрхшээлтэй боловч ажил хөдөлмөр эрхлэн ар гэрээ тэжээн, эхнэ, 3-6 насны 2 хүүхэдтэйгээ одоо ах дүү, эмээ нарынхаараа хоног төөрүүлж явна. Надад туслана хэмээн гүнээ итгэн хүндэтгэе.

“11 11 ТӨВ” 2018-03-13 17:16 Та овог нэр, мэдээллээ оруулна уу.

“11 11 ТӨВ” 2018-03-13 17:16 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар -руу хуваарилав.

- Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар 2018-03-28 18:21 шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн, төлбөрийг сар бүр 500.000 төгрөгөр төлж барагдуулах болов

- Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар 2018-03-28 18:21 Саналыг хаав.