Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
132825
Мобайл хувилбарууд

Шинээр эмнэлэг барихаар тусгай зөвшөөрөл авах гэж 1 жил чирэгдэж, хүлээж байна. Улсын бусад яамдын тусгай зөвшөөрлийн эрх олгох явц маш түргэн, ойлгомжтой байдаг атал ЭМЯамны энэхүү процесс удаашралтай, тодорхойгүй, иргэдийг чирэгдүүлж, хохироож байна. Эмнэлгийн тусгай зөвшөөрлийг жилд 2 удаа олгодог боловч бүрдүүлэх материал болон сонгон шалгаруулалт нь маш ойлгомжгүй буюу бусад яам, тамгийн газрууд 1-р үе шат, 2-р үе шат гэдэг байтал ЭМЯам огт тэгэхгүй, тушаал шийдвэрээс өөр материал баримт бичиг шаарддаг. 2017 оны 4-р сард Төслөө бүрдүүлэн өгтөл заавал эмнэлгийн материал хүчин чадал зэрэг эмнэлэг байгуулсантай дүйцэхүйц бичиг баримт шаардсан. Гэтэл 2017 оны 10-р сард эмнэлэг байгуулсантай дүйцэхүйц материалаа бүрдүүлэн очтол заавал Төслөө бичиж ир гэж маш иргэдийг чирэгдүүлж, цаг хугацаа, эд хөрөнгөөр хохироож ажиллаж байна. Иймд Эрүүл мэндийн чиглэлийн төсөл хөтөлбөр, тусгай зөвшөөрлийн материал, сонгон шалгаруулалт зэргийг товч тодорхой, хуулийн заалтын дагуу иргэдийг чирэгдүүлэхгүй байх талаас нь шийдэж өгнө үү.

“11 11 ТӨВ” 2018-03-13 17:14 Ерөнхий сайд -руу хуваарилав.

“11 11 ТӨВ” 2018-05-23 11:30 Иргэнтэй холбогдох утсаар холбогдож Ерөнхий сайд болон ЭМЯ-нд албан бичгээр хандахыг зөвлөсөн талаар Ерөнхий сайдын ажлын албанаас мэдэгдлээ.

“11 11 ТӨВ” 2018-05-23 11:30 Саналыг хаав.