Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
139365
Мобайл хувилбарууд

Нийслэлийн БГД-т. Тус дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр нь хотын төвийн хэсэг гэхэд тохижилт тааруу санагддаг шүү. Зарим газарт явган зам байхгүй, зарим газарт явган ба машин замын аль нь ч байхгүй, ногоон байгууламж бол нэр төдий. Жишээ нь, хорооны байрны урдхан хэсгийг харуулъя (хавсаргасан фотог харна уу). Зүүн талд нь KFC ба хорооны байр, нөгөө талд нь 31-р байр. Орон сууц тойруулаад барьсан хашаа, бас нэг хоёр ТҮЦ, нураасан хашааны үлдэгдэл, ёрдойсон төмөр, заримдаа зайгүй дүүрэх машин, устай үеийн шавар шавхай, хуурай үеийн тоос шороо. УБ-т, дүүрэгт ийм газар олон л байх, гэхдээ хараад суулгүй нэг хоёрыг ч болов тохижуулж цэвэрлэвэл сайнсан.

“11 11 ТӨВ” 2018-03-13 13:49 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

ECM API 2018-03-13 14:06 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Драгон салбарын үйлчилгээний ажилтан Бүрэнжаргал: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2018-03-13 14:11 [ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ]-н Шийдвэрлэлтийн хяналт хариуцсан ажилтан Сарантуяа: [] “Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар” -д Өргөдөл, гомдлыг шилжүүллээ. Судалж, шийдвэрлээд иргэнд хариу өгнө үү.

ECM API 2018-03-13 15:03 [ Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар ]-н Дүүргийн Засаг дарга Одонтуяа: [Хэлтсийн дарга] “Б.Одгэрэл” -д Өргөдөл, гомдлыг шилжүүллээ. Асуудлыг судалж үзээд шийдвэрлэх

ECM API 2018-03-13 17:29 Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар-н Хэлтсийн дарга Одгэрэл: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2018-03-16 17:30 Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар-н Хэлтсийн дарга Одгэрэл: Өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ. : Хороонд газар дээр нь очиж танилцан орчин тойрны байгууллагатай хамтран бямбын цэвэрлэгээ зохион байгуулах үүрэг өглөө.

ECM API 2018-03-16 17:30 Саналыг хаав.

ECM API 2018-03-16 17:56 Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар-н Хэлтсийн дарга Одгэрэл: Өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ. : мэргэжилтэнд өгөв

ECM API 2018-03-16 17:56 Саналыг хаав.

ECM API 2018-03-21 15:36 Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар-н Дэд бүтэц, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Сэрчин: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2018-03-22 17:29 Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар-н Дэд бүтэц, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Сэрчин: Өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ. : НИТХ-ын 2014 оны 90 дугаар тогтоолоор баталсан "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам"-ын 10.4-д зааснаар "Ашиглахыг хориглож, дахин төлөвлөн, барилгажуулах шийдвэрийг дэмжээгүй энэ журмын 4.4-т заасан ажиллагаа явагдсан орон сууцны барилгад улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар, сэргээн засварлах, орон сууцны нөхцлийг сайжруулах зэрэг ажил хийхгүй. Иргэнтэй холбогдож дэлгэрэнгүй тайлбар өгсөн.

ECM API 2018-03-22 17:29 Саналыг хаав.

Иргэн Чулуун Зэндмэнэ 2018-05-11 19:18 Энэ асуудлыг дахин хөндөхгүй байхын аргагүй байнаа, учир нь хавсаргасан зургаас явган зорчигч хаагуур явахыг зааж өгнө үү (жич: зураг харагдахгүй байгаа бол 11-11 төвөөс авна уу, эсвэл газар дээр нь очиж танилцах хэрэгтэй). Энд би нийтийн эзэмшлийн газар чөлөөлөх ба явган зам, тохижилтын асуудал хөндсөн байгаа, гэтэл хариу өгсөн Сэрчин мэргэжилтний тайлбар үндэслэл нь барилгад засвар хийхийг хориглосон заалт байна (жич: би энэхүү тогтоолтой мөн танилцсан). 26-аас 34-р байрууд нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь үнэн, зарим багцын төсөл хэрэгжүүлэгч оршин суугчидтай гэрээ байгуулах зөвшилцлөө явуулж байгаа, заримд нь тендер дахин зарласан. Тиймээс Сэрчин мэргэжилтний тайлбарт эшилсэн НИТХ-ын 2014 оны 90 дүгээр тогтоолоор баталсан "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам"-ын 10.4 заалт нь зурагт харуулсан нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлж, явган зам тавьж тохижуулах миний хүсэлтийг хүлээн авахгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Хүсэлтийг зөвөөр ойлгож иргэдийн ая тухтай зорчих боломжийг бүрдүүлнэ үү.