Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
135949
Мобайл хувилбарууд

Татварын тухай асуух нь: 1) жишээ нь: орон сууц, хашаагаа түрээслүүлдэг иргэн, дэлгүүр зах дээр талбай түрээслүүлдэг иргэн, аж ахуйн нэгжээс ямар татвар авдаг вэ? одоогоор татвар авдаггүй бол хэзээ авдаг болох вэ? 2) татвар төлдөггүй ямар ямар ажил үйлчилгээ байдаг юм бол? хаанаас мэдэж болох вэ, ТАТВАРГҮЙ орлоготой байж үзэх юмсан. 3) иргэн, аж ахуйн нэгж бүрийн бодит орлогыг нарийвчлан тогтоосны үндсэн дээр тохирсон татвар авч чаддаг уу? нэг хэсэг хүмүүсийн орлогоо нуудаг, татвараас зайлсхийдэг байдал, бас нэг хэсэг хүмүүсийн цалингаас өөр орлогогүй хэрнээ түүнээсээ татвараа байнга төлдөг 2-ын хоорондын ялгаа ХЭЗЭЭ арилах вэ?

“11 11 ТӨВ” 2018-03-13 12:35 Татварын ерөнхий газар -руу хуваарилав.

Батчулуун Энхтөр 2018-04-16 15:56 Татварын удирдлага хамтын ажиллагааны газраас иргэнд 2018.04.13-ний өдрийн 05/1233 тоот бичгээр хариу өгсөн. Уг бичигт 1.ААНОАТ-ын тухай хуулийн 9.1.1-т болон ХХОАТ тухай хуулийн 13.1.1-т түрээсийн орлого нь албан татвар ногдох орлогод хамаарахыг тус тус заасан.2. Татварын хууль, тогтоомжид заасны дагуу албан татвараас чөлөөлөлгдөх ажил, үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд татвар төлөгч тухайн чөлөөлөгдөх орлогоо тайлагнах ба уг тайланг татварын алба баталгаажуулснаар албан татвараас чөлөөлөгдөх эрх зүйн зохицуулалттай. Татвар төлөгч та өөрийн үйл ажиллагаатай холбогдох татварын хууль тогтоомжтой Legalinfo.mn цахим сайт буюу Монгол Улсын Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд нэвтэрч танилцах боломжтой. 3.Монгол Улсад татвар төлөгч нь аливаа орлогоо өөрөө үнэн, зөв тодорхойлж тайлагнах зарчимтай бөгөөд татварын алба татвар төлөгчийн татвар ногдуулалт, төлөлт, тайлагналын байдалд хяналт, шалгалт хийх замаар татвараас зайлсхийсэн, нуун дарагдуулсан этгээдийг илрүүлж, түүнд нөхөн татвар, торгууль, алданги зэрэг хариуцлагыг ногдуулдаг болно. Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвараас зайлсхийж буй татвар төлөгчийг татварт хамруулах талаар саналаа илэрхийлж буй танд талархал илэрхийлье

Батчулуун Энхтөр 2018-04-16 15:56 Саналыг хаав.