Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
139896
Мобайл хувилбарууд

Шинээр зөрчлийн тухай хууль гарсан байна, хулгайч нар орон нутагт газар авч байна. Цагдаа дээр өргөдлөө өгөхөөр 200,000 төгрөг доош тушаахгүй бол авч хэлэлцэхгүй байна. Прокурор дээр очихоор зөрчлийн тухай хуулиар хэрэгжихгүй болгож байгаа гэх юм. Энэ хуулийг урдаасаа дордуулаад их заваан болгох юм. Хулгай монгол орон даяар газар авч байна. Үүнийг цааш нь холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү.

“11 11 ТӨВ” 2018-03-29 13:39 Хууль зүй, дотоод хэргийн яам -руу хуваарилав.

Байгууллага- Хууль зүй, дотоод хэргийн яам 2018-04-12 15:39 Саналтай танилцаж, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт шилжүүллээ. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зөрчлийн тухай хуульд 300 000 төгрөг хүртэл үнэ бүхий бусдын өмч хөрөнгийг хулгайлсан үйлдлийг "зөрчил"-д тооцон 30 хүртэл хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар тусгасан. Харин 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240 000 төгрөг хүртэл үнэ бүхий бусдын өмч хөрөнгийг хулгайлсан үйлдлийг мөн "захиргааны зөрчил"-д тооцон 1500 - 20 000 хүртэл төгрөгөөр торгодог байсан. Дээрх хуулиудын зохицуулалтаас харахад Зөрчлийн тухай хууль батлагдсанаар хулгайн гэмт хэргийг ямар нэгэн хариуцлагагүйгээр орхисон асуудал байхгүй бөгөөд харин ч оногдуулах шийтгэлийг зөвхөн торгоод өнгөрөх бус харин баривчлах шийтгэл заавал оногдуулдаг байхаар өөрчилж, хэрэв бусдын орон байранд нэвтэрч энэхүү гэмт хэргийг үйлдсэн бол хохирлын хэмжээнээс үл хамааран гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага оногдуулдаг байхаар тусгасан. Иймд прокурор, мөрдөгч нарын "бүх зүйлийг Зөрчлийн тухай хуульд буруу өгөх байдлаар тайлбарлаж" байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Байгууллага- Хууль зүй, дотоод хэргийн яам 2018-04-12 15:39 Саналыг хаав.