Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
140104
Мобайл хувилбарууд

Цэнгэлдэхийн хажууд байрлах Рапид /Хурд/ хороололын 31-р байрны хогын бункерын таг бүрэн хаагдахгүйн /амны резин урагдсан, амсар нь жажийсан зэргээс/ улмаас хог үнэртэх, орц болон гэрт шороо тоос их орж ирж байна. Өвөл нь жавраар үлээж, зун нь бункерт үүрэлсэн ялаа гэрт орох, элдэв үнэр гарах нь оршин суугчдын эрх ашиг, эрүүл мэндын асуудал ноцтой зөрчигдөж байна. Энэ талаар 2017 онд холбогдох хүнд 2 удаа хүсэлт тавьсан боловч өнөөдрийн өдрийг болтол засварлаагүй байна. Одоо дулаан улирал ирж байгаа ч хүн бүр тус тусын ажил албатай, зөрчлийг арилгуулах талаар явж байх зав, боломжтой хүн байхгүй тул та бүхэнд хандахаас аргагүй боллоо. Зөрчлийг арилгуулах талаар арга хэмжээ авч өгнө үү.

“11 11 ТӨВ” 2018-04-16 11:36 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

ECM API 2018-04-16 11:50 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Оргил салбарын лавлагаа мэдээлэл, угтах үйлчилгээний ажилтан Нандин-Эрдэнэ: Таны өмнө нь өгсөн G180416010 дугаартай өргөдөл судлагдах шатанд явж байгаа тул давхардсан өргөдлийг цуцлав.

ECM API 2018-04-16 11:50 Саналыг хаав.