Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
133893
Мобайл хувилбарууд

Батсуурь овогтой Галмөнх миний бие 2017 онд Хаан банкнаас 36 сарын хугацаатай, сар бүрийн 15-ны өдөр зээлийн төлөлтийг хийх нөхцөлтэй цалингийн зээл авч байсан. Зээлийн төлөлтийг одоог хүртэл цаг тухайд нь эргэн төлж байсан боловч 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр буюу гэрээнд заасан зээл төлөлт хийхээс өдрөөс 9 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэлгүй миний цалингийн данснаас зээлийн төлөлт болох 388700 төгрөгийг автоматаар гарган авсан. Энэ тухай гомдол гаргалгүй өнгөрсөн боловч 04 дүгээр сарын 15-ны өдөр дахин 41631.16 төгрөгийг зээлийн төлөлтөөс хэтрүүлэн миний данснаас хулгайллаа. Энэ тухай 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Налайх дүүрэг дэх Хаан банкны төв салбарт очиж тодруултал программын алдаа тул таны мөнгийг буцаан олгох боломжгүй гэх тайлбар өглөө. Дансандаа байгаа өдөр тутмын хэрэглээний мөнгөө битүүмжлүүлсэн иргэн нь ББСБ болон бусад хуулийн этгээдээс дараагийн сар хүртэл хүүтэй зээл авахад хүрч байгаа тул иргэд, харилцагчдыг ийн хохироож байна. Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох газарт хандан банкны буруутай үйл ажиллагаа, хууль бусаар бусдын хөрөнгөд халдах замаар санхүүгийн бохир аргаар мөнгөтэй харьцаж байгааг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

“11 11 ТӨВ” 2018-04-16 13:47 Улсын их хурлын тамгын газар -руу хуваарилав.

“11 11 ТӨВ” 2018-04-25 15:38 МБ-ны ОНБМТ-д уламжиллаа. Иргэнтэй харилцах утас : 88994254

“11 11 ТӨВ” 2018-04-25 15:39 Саналыг хаав.