Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
140104
Мобайл хувилбарууд

Монгол орны нийгэм эдийн засгийн байдал, ард түмний амьдрал туйлдаж гүйцлээ. Энэ юутай, хэнтэй холбоотой вэ? Энэ бол 1992 оноос хойш Ардчилсан Үндсэн хуулийн зарчмийг гажуудуулагч, хууль бус Төр засгийн түшээдтэй холбоотой юм. Хоног ирэх тутам ард түмний амьдрал доройтож байна. Үндэсний сэхээтнүүдээ сонсооч ээ. Та саяхан яагаад БНХАУлсад очоод гуйлга гуйгаад байна вэ? Монголын ганц суурь эдийн засаг бол хөдөө аж ахуй юм. Харийн орны эдийн засагчдийн гар хөл болдог асуудлаа зогсоож өгнө үү. Эрхэм сайд та шинжлэх ухаан, боловсрол, соёл иргэншлийн салбарын хүмүүстэй харьцах хэрэгтэй, иргэддээ хөрөнгө оруулалт хийнэ үү. Хоршоо, пүүс, компани гэх мэт гадаадын эдийн засгийн гар хөл болсон хүмүүст хөрөнгө оруулалт хийдгээ зогсоож иргэдийнхээ аж амьдралд санаагаа зовоогооч ээ. Түүхийн туршид Монгол орныг мөхөөх, сөнөөх гэж оролдож ирсэн манжийн үр садын нутагт яах гэж очиж, гуйлга гуйж, гэрээ байгуулж байна вэ? Улсын Их Хурлаа тарааж, Засгийн газраа огцруулж өгнө үү. Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэх явдлаа даруй зогсоож өгнө үү. 1975 оноос хойш монголын газар нутгийн баялгийг зарж, гадаадын банкинд хөрөнгөө байршуулсан бүх оффшорчид нарыг баривчилна уу. Бид үнэхээр монгол хүн юм бол монголынхоо төлөө зүрхээ цохилуулна уу. Төрөө цэвэрлэж, түмэн олноо нэгтгэх ард түмний хөдөлгөөнд нэгдэж хамтран ажиллахыг Улсын Их Хурал болон Засгийн газраас шаардаж байна.

“11 11 ТӨВ” 2018-04-16 15:45 Ерөнхий сайд -руу хуваарилав.

Ерөнхий сайдын ажлын алба 2018-08-14 15:00 иргэн А.Баясгалантай холбогдов. Ерөнхий сайдын зөвлөхтэй уулзалт хүсэлт гаргасан. уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Ерөнхий сайдын ажлын алба 2018-08-14 15:00 Саналыг хаав.