Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
139361
Мобайл хувилбарууд

4 дугуйтай ковош механизм машинтай иргэд М ангиллын жолооны курст сууж үнэмлэх аван жолоодох эрхтэй болдог. Гэтэл хотын замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж Замын цагдаа нар алхам тутам зогсоож торгож байна. Авто тээврийн газар нь тус зөвшөөрлийг механизм машинд өгөхгүй, заавал ачиж явах ёстой гэж байна. Жил бүр зам ашигласны татварыг би төлдөг. Тус машинаараа амьдралаа залгуулах ажил төрөл хийх гэтэл замын хөдөлгөөнд оролцуулахгүй, зөвшөөрөл олгохгүй, замаа ашиглуулахгүй мөртлөө зам ашигласны татвар аваад байгаа нь ямар учиртай вэ? Асуудлыг шалгаж ковош машинуудыг хөдөлгөөнд оролцуулах зөвшөөрлийг өгөх талаас шийдвэр гаргаж өгнө үү.

“11 11 ТӨВ” 2018-06-13 16:42 Зам, тээврийн хөгжлийн яам -руу хуваарилав.

Зам тээврийн хөгжлийн яам 2018-08-27 12:34 “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газар нь механизм болон тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцоход хязгаарлалт хийдэггүй тул холбогдох байгууллага болох Замын цагдаагийн алба болон Улаанбаатар хотын захирагчийн албанаас мэдээлэл авна уу.

Зам тээврийн хөгжлийн яам 2018-08-27 12:34 Саналыг хаав.

“11 11 ТӨВ” 2018-08-27 13:42 Саналыг дахин нээв.

“11 11 ТӨВ” 2018-08-27 13:42 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

ECM API 2018-08-27 14:03 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Мишээл салбарын үйлчилгээний ажилтан Адъяасүрэн: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2018-08-27 14:14 [ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ]-н Шийдвэрлэлтийн хяналт хариуцсан ажилтан Батзул: [] “Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн алба” -д Өргөдөл, гомдлыг шилжүүллээ. Шилжүүлэв.

ECM API 2018-08-27 15:42 Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн алба-н Тасгийн дарга Энхболд: Саналыг хүлээн авлаа.