Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
136158
Мобайл хувилбарууд

Замын цагдаагийн газарт уламжилж өгнө үү. 4 дугуйтай ковош механизм машинтай иргэд М ангиллын жолооны курст сууж үнэмлэх аван жолоодох эрхтэй болдог. Гэтэл хотын замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж Замын цагдаа нар алхам тутам зогсоож торгож байна. Авто тээврийн газар нь тус зөвшөөрлийг механизм машинд өгөхгүй, заавал ачиж явах ёстой гэж байна. Жил бүр зам ашигласны татварыг би төлдөг. Тус машинаараа амьдралаа залгуулах ажил төрөл хийх гэтэл замын хөдөлгөөнд оролцуулахгүй, зөвшөөрөл олгохгүй, замаа ашиглуулахгүй мөртлөө зам ашигласны татвар аваад байгаа нь ямар учиртай вэ? Асуудлыг шалгаж ковош машинуудыг хөдөлгөөнд оролцуулах зөвшөөрлийг өгөх талаас шийдвэр гаргаж өгнө үү.

“11 11 ТӨВ” 2018-06-13 16:42 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

“11 11 ТӨВ” 2018-06-13 16:52 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваариласныг болиулав.

“11 11 ТӨВ” 2018-06-13 16:52 Цагдаагийн ерөнхий газар -руу хуваарилав.

- Цагдаагийн Ерөнхий газар 2018-06-14 15:46 Холбогдох арга хэмжээ авч, дүнг ирүүлэх чиглэл хүргүүлэв

- Цагдаагийн Ерөнхий газар 2018-07-10 08:05 Замын цагдаагийн албанаас Иргэн Я.Мөнх-Эрдэнэтэй 2018.06.18-ны өдөр 99974540 дугаараар холбогдож тодорхой мэдээлэл өгсөн болно

- Цагдаагийн Ерөнхий газар 2018-07-10 08:06 Саналыг хаав.