Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
136158
Мобайл хувилбарууд

7 настай хүүхэд унаад хөлөө хугалсан. Ингээд ГССҮТөвд хагалгаанд орох гэтэл 1 сая 500 мянган төгрөгний хагалгаанд орвол хурдан эдгэрнэ, төлбөргүй хагалгаанд орвол сарын дараа эдгэрэлт явагдана гэж байна. 7 настай хүүхэд ЭМДаатгалаар үнэ төлбөргүй хагалгаа, эмчилгээнд орох боломжтой юу? Тус эмнэлэгт хагалгаанд ороход хагалгааны эд зүйлс бүхий хадаас, гипсийг иргэн өөрөө авах ёстой юу? Шалгаж хариу өгнө үү.

“11 11 ТӨВ” 2018-06-13 14:21 Эрүүл мэндийн яам -руу хуваарилав.

Эрүүл мэндийн яам 2018-06-15 11:31 Сайн байна уу? Дээрх санал хүсэлтийг хүүхдийн аавын ажил олгогч нь өгсөн байх ба 2018-06-14-ний өдөр тухайн хүүхдийн аав болон эмчлэгч эмч, тасгийн эрхлэгч нартай уулзав. Хүүхдийн аав нь 1 сая 500 мянган төгрөгийг ажил олгогчдоо өөрөө зохион хэлсэн нь үнэн хэмээн бичгээр мэдэгдэж гарын үсэг зурсан болно. Хүүхэд 2018-06-14-ний өдөр мэс засалд орж /ЭМД-н хуулийн дагуу үнэ төлбөргүйгээр/ одоо эмчилгээ, үйлчилгээ хэвийн явагдаж байна. ГССҮТ Чанар дотоод хяналтын алба.

Эрүүл мэндийн яам 2018-06-15 11:31 Саналыг хаав.