Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
139273
Мобайл хувилбарууд

Сайн байна уу? Хан уул дүүргийн 19 -ийн Автобусны буудал / Одоогийн нэршил Ажилчдын соёлын ордон/ дээр байдаг улаан төмөр явган гарцны лифтийг ажиллагаанд оруулж өгнө үү. 2 талын лифт нь огт ажиллагаагүй, хөл муутай өндөр настан эсвэл жирэмсэн хүн, бие муутай хүмүүст тэр огцом өндөр шатаар дээш доош буух нь маш хүндрэлтэй хэцүү байна. Хан уул дүүргийн тохижилт үйлчилгээний газар хариуцах уу? эсвэл явган гарц хийсэн компани хариуцах уу? Хэн ч анхаарал хандуулахгүй, засвар үйлчилгээ хийхгүй, тас түгжээтэй л байх юм. Энэ талаар холбогдох хариуцсан хүмүүст дуулгаж арга хэмжээ авхуулж өгнө үү. Баярлалаа.

“11 11 ТӨВ” 2018-08-10 15:01 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

ECM API 2018-08-10 15:13 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Оргил салбарын лавлагаа мэдээлэл, угтах үйлчилгээний ажилтан Нандин-Эрдэнэ: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2018-08-10 16:14 [ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ]-н Шийдвэрлэлтийн хяналт хариуцсан ажилтан Билгүүн: [] “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар” -д Өргөдөл, гомдлыг шилжүүллээ. Шалгаж, шийдвэрлээд иргэнд хариу өгнө үү.

ECM API 2018-08-10 16:22 Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар-н Хэлтсийн дарга Бат-Эрдэнэ: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2018-08-14 12:04 Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар-н Гэрэлтүүлэг, рекламны байгууламж, СӨХ хариуцсан мэргэжилтэн Насан-Очир: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2018-08-24 16:03 Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар-н Гэрэлтүүлэг, рекламны байгууламж, СӨХ хариуцсан мэргэжилтэн Насан-Очир: Өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ. : Тус өргөдлийг судалж 19 дүгээр хорооллын гүүрэн гарцны цахилгаан шатны засвар үйлчилгээ болон арчлалтыг хариуцан ажилладаг нийслэлийн хот тохижилтын газарт иргэний хүсэлтийг уламжиллаа.Өргөдөл гаргасан иргэнтэй биечлэн уулзаж хариу өгсөн болно.

ECM API 2018-08-24 16:03 Саналыг хаав.

Иргэн Алтангэрэл Хулан 2018-08-27 16:26 Хэн надтай биечлэн уулзсан гэж? Би өргөдөл гаргасан иргэн. Гэхдээ хэн ч надтай уулзаагүй. ингэж худлаа хариулт өгөхөө болиорой Насан очир оо.

“11 11 ТӨВ” 2018-08-27 16:39 Саналыг дахин нээв.

“11 11 ТӨВ” 2018-08-27 16:39 Иргэн Алтангэрэл Хулан 2018-08-27 16:26 Хэн надтай биечлэн уулзсан гэж? Би өргөдөл гаргасан иргэн. Гэхдээ хэн ч надтай уулзаагүй. ингэж худлаа хариулт өгөхөө болиорой Насан очир оо

ECM API 2018-08-27 16:43 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Мишээл салбарын үйлчилгээний ажилтан Адъяасүрэн: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2018-08-27 16:52 [ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ]-н Шийдвэрлэлтийн хяналт хариуцсан ажилтан Батзул: [] “Хот тохижилтын газар” -д Өргөдөл, гомдлыг шилжүүллээ. Шилжүүлэв.

ECM API 2018-09-03 09:44 [ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ]-н Шийдвэрлэлтийн хяналт хариуцсан ажилтан Батзул: [] “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” -д Өргөдөл, гомдлыг шилжүүллээ. Шилжүүлэв.

ECM API 2018-09-10 13:18 Улаанбаатар зам засвар, арчлалтын газар-н Үйл ажиллагаа, төлөвлөлтийн мэргэжилтэн Золзаяа: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2018-09-13 12:41 Улаанбаатар зам засвар, арчлалтын газар-н Үйл ажиллагаа, төлөвлөлтийн мэргэжилтэн Золзаяа: Өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ. : 19-ийн гүүрний цахилгаан шатны сэлбэг байхгүйгээс БНХАУ-д захиалан, засварлан ажиллагааг хэвийн болгосон

ECM API 2018-09-13 12:41 Саналыг хаав.