Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
138097
Мобайл хувилбарууд

Баянзүрх дүүргийн 4-р хорооны Манай гэр СӨХ-н дарга Раднаасэд нь цэцэрлэгт хүүхэд оруулж өгнө гэсэн нэрийдлээр надаас мөнгө авсан. Мөнгөөр цэцэрлэгт нь юм хийж өгдөг гэсэн. Гэсэн хэдий ч одоо хүртэл хүүхдийг маань оруулж өгөөгүй бөгөөд мөнгөө буцаагаад авъя гэхэд маргааш маргааш гээд утсаа хаагаад олдохгүй алга болчих юм. Энэ хүнд арга хэмжээ авч өгнө үү.

“11 11 ТӨВ” 2018-09-14 08:44 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

ECM API 2018-09-14 09:04 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Дүнжингарав салбарын үйлчилгээний ажилтан Саянболд: Саналыг хүлээн авлаа.

ECM API 2018-09-14 09:51 [ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ]-н Шийдвэрлэлтийн хяналт хариуцсан ажилтан Туяа: [] “Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар” -д Өргөдөл, гомдлыг шилжүүллээ. Судалж, шийдвэрлэнэ үү.

ECM API 2018-09-14 09:56 [ Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар ]-н Иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлт хариуцсан мэргэжилтэн Лхагвамаа: [] “Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв” -д Өргөдөл, гомдлыг шилжүүллээ. Судалж шийдвэрлэнэ үү.

Иргэн Oyunbaatar Munkhzul 2018-09-18 09:52 Энэ асуудал одоог хүртэл шийдэгдэхгүй байгаа тул цагдаагийн хэлтэс рүү шилжүүлж өгнө үү.

ECM API 2018-09-18 10:45 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Оргил салбарын үйлчилгээний ажилтан Нандин-Эрдэнэ: Сайн байна уу? Иргэн таны ирүүлсэн хүсэлт G180914005 дугаартай өргөдөлтэй утга ижил байгаа тул энэхүү өргөдлийг цуцлав. G180914005 дугаартай өргөдлийн хариу гартал түр хүлээнэ үү. Баярлалаа.

ECM API 2018-09-18 10:45 Саналыг хаав.

Иргэн Oyunbaatar Munkhzul 2018-09-18 11:37 2 асуудлыг хоёуланг нь хаачихдаг нь яаж байгаа юм бэ? Миний хүсэлт шийдэгдээгүй байгаа