Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
140109
Мобайл хувилбарууд

Сургуулийн багш нар ажил хаяж байгаа асуудлыг зөв гэж бодож байна. Гэвч Засгийн газраас энэ асуудалд байр сууриа илэрхийлэх, зөвшилцөлд нэн яаралтай хүрэх хэрэгтэй. Үүний гол хохирогч бол сурагчид юм. Сурагчид хүүхдийн эрх ашгийг яагаад нэн тэргүүнд тавихгүй байна вэ? Хүүхдүүдийн эрх ашиг, сурч боловсрох эрх маш ихээр зөрчигдөж байна. Салбарын сайд нь ажлаа хийж чадахгүй бол суудлаа тавьж өгөх хэрэгтэй. Мөн ЭМСайдын гаргах гэж буй шийдвэр болох Өвлийн амралтыг 2 сар болгохыг эсэргүүцэж байна. Хичээлийн шинэ жил эхлээд ганц ч удаа хичээл ороогүй байхад өвлийн амралтаар дахин 2 сар амраана гэвэл Монголын хүүхдүүд хэдэн насандаа, хэзээ сурч боловсорч дуусах вэ? Ажил хаялтаас үүдсэн хичээлийн хоцрогдолыг заавал өвлийн болон зуны амралтын цагаас авч нөхөн хичээллүүлэхийг хүсч байна. Мөн энэ асуудлын хариуцлагыг Засгийн газар эсвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хариуцах ёстой.

“11 11 ТӨВ” 2018-09-13 14:35 Ерөнхий сайд -руу хуваарилав.