Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
139273
Мобайл хувилбарууд

Ерөнхийлөгчид хандах нь. УИХурлын дарга болон УИХурлын гишүүдэд. Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг УИХурал эсэргүүцэж, уг тогтоолыг хүчингүй болголоо. Уг тогтоол бол сонгуулийн хууль ярих шаардлага байхгүй Монгол улсын иргэн сонгогдох, сонгох эрхийн талаар яригдсан асуудал юм. Гэвч ихэнх УИХурлын гишүүд ойлгохгүй нам болон төрийн байгууллагын хүнийг УИХуралд сонгодог гэж бодож байна. БНМАУлс, БНМУлс гэсэн 2 Үндсэн хуулийн заалт бий болсоны нэг нь хүчингүй болж, нөгөө нь хүчин төгөлдөр байсаар байгаа. БХЯамны сайд асан УИХурлын гишүүн Бат-Эрдэнэ хэлэхдээ Монголд балмад үйл ажиллагаа, авлига, хээл хахууль, хууль зөрчих асуудал нь УИХуралд байна гэж бат хэлсэн. УИХурлын гишүүд Батзандан, Лу.Болд нар хэлэхдээ УИХурал Сонгуулийн хууль зөрчөөгүй гэж хэлсэн. УИХурлын гишүүд хууль батлах, албан хариуцлага хүлээх чадваргүй болжээ. УИХурлын гишүүн Лүндээжанцан өдөр судраа мэдэхгүй ажлын байрандаа ирж байна. Мөн тэрээр хэлэхдээ Үндсэн Хуулийг уншаад ард нийтийн санал асуулга явуулах зүйл анги байсныг мэдээгүй уншаагүй гэж ноцтой зүйл ярьсан. Мөн 1999-2000 онуудын хооронд Дордохын 7 хуулийг би баталсан үүнийхээ хариуд ард түмнээс уучлалт гуйж байна гэлээ. Улс эх орны аюулгүй байдал, Монголын ард түмний эрх ашгийн эсрэг Үндсэн Хууль зөрччихөөд уучлал гуйна гэж ярьж байна. Уучлал гуйна гэдэг бол Ерөнхийлөгч дээд хэмжээний ял авсан иргэнд 1 удаа уучлал үзүүлэхийг хэлдэг хуультай. Лүндээжанцан эх орноосоо урвасан ноцтой эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байна гэж өөрөө хэлсэн. Өөрөө өөрийгөө шалгуулж, хуулийн дагуу хариуцлага хүлээх хэрэгтэй. Үндсэндээ Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг эсэргүүцэж байгаа өөрсдийн хэлж байгаагаар Үндсэн Хуулийн цэц, бусдын даалгавраар энэ Сонгогдох хуулийг гаргалаа. Эрдэнэт, Таван толгойн тогтоол дээр Дээд шүүхийн Захиргааны шүүхээс шийдвэр гаргаж, УИХурлын шийдвэрийг хүчингүй болгосон явдал буруу юм. Өнөөдөр иргэн хүн сонгох, сонгогдох эрхтэй. Төрийн албан хаагч хүн сонгогддоггүй. Сонгуульд сонгогдохдоо Төрийн албан ажлаа өгсөний дараа УИХурлын гишүүнд өрсөлдөх ёстой. Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хууль зөрчин, албан тушаалаа өгөлгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн байдаг. УИХурлын гишүүд хууль зөрчин хүний өмнөөс кноп дарж хуулийг баталж байгаа нь хууль бус зүйл юм. Та бүхэн өөрсдийгөө хууль хяналтын байгууллагаар шалгуулах цаг нь болжээ. Өчигдөр орой С1 ТВ-ээр З.Энхболд, Лүндээжанцан, улс төр судлаач Сүхбаатар нар шууд цензургүй мэтгэлцээнд БНМУлс Үндсэн Хуулийн өөрчлөлт хийх үү сэдвээр оролцсон. Лүндээжанцан гишүүн энэ хуулийн шалтгааныг ярихдаа намууд хоорондоо хуйвалдан 1/4-ийн хурал хийж, Үндсэн Хуулинд 7 өөрчлөлт хийсэн байна. 3.Энхболд хэлэхдээ Үндсэн Хуулинд өөрчлөлт хийх том бүлэглэл, эдийн засаг, ард түмний амьдрал доройтож, хэсэг бүлэг этгээд бүх эрхийг авсан байна. Иймд өөрчлөх хэрэгтэй гэж хэлсэн. Улс төр судлаач Сүхбаатар: Улс төрийн намуудад бүлэглэл бий болсноор үүнийг өөрчлөхийн тулд Үндсэн Хуулийг өөрчлөлт хийх шаардлагатай гэж ярьлаа. Үүнээс Монголын ард үмэн бид дүгнэлт хийхдээ: Төрийн эрх барих дээд байгууллагын УИХурлын гишүүдийг сонгохдоо бид иргэний эрхийн дагуу сонгодог. Эд бидний үндсэн эрх, үйл ажиллагааг явуулах үүрэгтэй. Төрийн эрхийг хууль бусаар булаан авахыг хэлдэггүй юм. Өнөөдөр Монгол оронд Үндсэн хуулийн өөрчлөлт хийх шаардлага байхгүй. Харин Улсын Их Хурал тарж, Үндсэн Хуулинд өөрчлөлт хийх эсэхийг ард түмний санал асуулгаар шийдвэрлэх нь зүйтэй. Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу? Парламентийн засаглалтай байх уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Лүндээжанцан гишүүнийг эрүүл мэндийн шалтгаанаар нь эмнэлгийн байгууллагад нь шалгуулж, энэ ажилд тэнцэх эсэхийг шалгуулахыг иргэний хувьд санал болгож байна. Монголын ард түмэн Үндсэн Хуулийг хэт зөрчөөгүй, та нар Үндсэн Хуулийг зөрчиж байгаа. Үүний Хариуг хүсч байна. Бичсэн мэдээллийн харуцлагыг би хүлээх бүрэн чадвартай. Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж УИХурлыг тараах шаардлага хүргүүлэх болно.

“11 11 ТӨВ” 2018-10-11 15:20 Ерөнхийлөгчийн тамгын газар -руу хуваарилав.

Ерөнхийлөгчийн тамгын газар 2018-10-17 09:16 Саналыг хүлээн авч Бодлого, үйл ажиллагааны хэлтэст хүргүүлсэн