Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
146451
Мобайл хувилбарууд

Гашуун сухайтын хилийн боомтод Монгол иргэдийн нүдний цөцгий, хурууны хээ гэх зэрэг Манай Монгол улсын иргэний бүртгэл мэдээллийн ажлыг хийж шалгаж байна. Энэ ямар учиртай вэ? Монгол улсын иргэнийг Монгол улсад бүртгэх үйл ажиллагааг яагаад Хятад улс хийж байгаа талаар шалгаж өгнө үү.

“11 11 ТӨВ” 2018-11-12 14:28 Улсын бүртгэлийн ерөнхий газар -руу хуваарилав.

- Улсын Бүртгэлийн Ерөнхий газар 2018-11-15 14:17 УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ДОТООД АЛБАН БИЧИГ __________________________________________________________ № Огноо 2018.11.14 Хаанаас: Иргэний улсын бүртгэлийн газар Хэнд: Тамгын газарт Утга: 11-11 төвд ирсэн саналын тухай. Иргэн Т.Лхасүрэнгийн 11-11 төвд хандаж гаргасан санал хүсэлтийг хүлээн авч танилцаад дараах хариуг хүргүүлж байна. Иргэн таны мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газар, Гадаад харилцааны яаманд уламжиллаа. Монгол улсын хилийн боомтоор орж, гарч байгаа иргэдтэй холбоотой асуудлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Иргэний улсын бүртгэлийн газраас тогтоох, шалгах тухай хууль тогтоомж одоогоор байхгүй байна. Жич: Тамгын газрын удирдлагын зүгээс иргэний саналыг хууль хяналтын байгууллагад уламжилж өгөх боломжтойг дашрамд дурдья . ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГАЗРЫН ДАРГА Д.ЭНХЦЭЦЭГ БОЛОВСРУУЛСАН: АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Ц.ЖАВХЛАНТ

- Улсын Бүртгэлийн Ерөнхий газар 2018-11-15 14:17 Саналыг хаав.

“11 11 ТӨВ” 2018-11-15 15:15 Саналыг дахин нээв.

“11 11 ТӨВ” 2018-11-15 15:15 Хууль зүй, дотоод хэргийн яам -руу хуваарилав.

Байгууллага- Хууль зүй, дотоод хэргийн яам 2018-12-24 11:32 Саналтай танилцлаа.

Байгууллага- Хууль зүй, дотоод хэргийн яам 2018-12-24 11:32 Саналыг хаав.