Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
140813
Мобайл хувилбарууд

ГОМДОЛ ГАРГАХ ТУХАЙ Миний бие Бямбаа овогтой Дэмбэрэл нь БЗД-ийн 25-р хорооны танай компаний барьж ашиглалтанд оруулсан Хийморь 13 хотхоны 74-В байрны 84 тоотод оршин суудаг. Би энэхүү байранд амьдарч эхэлсэн цагаасаа БАРИЛГЫН ТУХАЙ хуулийн 12.4-т “Барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байна”, мөн 3.1.6-т “барилгын чанарын баталгаат хугацаа” гэж барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авснаас хойш түүний чанар, аюулгүй байдлыг барилгын гүйцэтгэгч хариуцах хугацааг хэлнэ” гэсний дагуу удаа дараа гомдол, шаардлага тавьж ирсэн боловч танай компаний зүгээс барилгын чанар, аюулгүй байдлыг хангах тал дээр ажилласангүй. Тиймээс миний бие дараах 2 асуудлыг шийдвэрлэж өгөхийг удаа дараа шаардаж байгаа боловч шийдвэрлэж өгөхгүй байна. 1. Байрны шалны тухай Миний бие уг байранд оршин сууж эхлэхэд буюу 2017 оны 08 сард манай байрны паркетан шал хөөж, хөндийрсэн байсан бөгөөд би уг асуудлаар маш олон удаа Макс өргөө компаний хариуцсан инженер болон Ерөнхий инженертэй уулзаж хөөцөлдсний үр дүнд манай шалыг үзээд сольж өгөхөөр болсон. Гэвч манай шалыг бусад айлын хуучин, усанд хөөсөн шалаар чанарын шаардлага хангахгүй байдлаар солиод явсан. Мөн өрөө хоорондын шалыг хооронд нь зайтай, бетонон шал завсраар нь ил гарсан байдлаар халтуурдаад орхисон. Би солих явцад мөн танай инженертэй уг асуудлын талаар мэдээлэл өгөхөд “манай агуулахад шалны нөөц байхгүй, дараа дахин сольж өгнө” гэж хэлсэн. Гэвч түүнээс хойш дахин засч өгөөгүй бөгөөд одоо ч манай шал чанарын доголдолтой, эрүүл, аюулгүй байх боломжгүй эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Би зөвхөн инженертэй холбогдохоос гадна санхүүгийн албанд хүртэл хүсэлт мэйл илгээсээр өдийг хүрлээ. Тиймээс манай байрны чанарын шаардлага хангахгүй хийсэн шалаа яаралтай сольж эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл бололцоогоор хангаж өгнө үү, 2. Ариун цэврийн өрөөний далд шугамын гэмтлийн тухай 2018 оны 07 сард манай доод давхрын 80 тоот айл ус алдаж байна гэсэн гомдол гаргасан боловч манайхаас ямар нэгэн ус алдсан асуудал байгаагүй. Гэтэл ариун цэврийн өрөөний шалны доод хэсэг буюу далд хэсгийн усны хоолойн холболт чанаргүй хийгдсний улмаар доошоо ус алдсан байсан. Тиймээс тус компани засах ажлыг хийсэн. Гэвч засварын ажлыг маш чанаргүй хийсэн. Ариун цэврийн өрөөний шаланд барзгар буюу матт плита авчирч хийсэн бөгөөд уг плита нь цэвэрлэх боломжгүй болтол нь шавраар заваартуулаад тэр чигээр нь орхисон. Би үүнийгээ солихгүй юмаа гэхэд цэвэрлээд өгөөч, мөн салгаад тавьсан угаалтуур, суултуураа холбож өгөөч гэж олон удаа ярьсан ч танайхан тэр чигээр нь үлдээсэн. Тиймээс би дахин өөрөөсөө зардал гарган янзалсан. Гэтэл өнөөдөр дахин далд монтажнаасаа дахин ус алдаад 20 хонож байна. Янзалж өгөх талаар танай байгууллага ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь зөвхөн манайхаас гадна 80 тоот айлын оршин суугчдын эрүүл аюулгүй байдалд аюул учруулаад эхэллээ. Одоогоор шалны доод хэсэгт гарсан гэмтэл хажуугийн өрөөний паркетан шаланд нөлөөлж эхэлснээс гадна ариун цэврийн өрөөний хана 2 талаасаа мөөгөнцөртсөн байна. Тиймээс уг чанаргүй хийгдсэн ажлыг дахин хийж чанарын шаардлагыг хангуулж миний хохирлыг МАКС ӨРГӨӨ ХХК-аар барагдуулж өгнө үү, Гомдол гаргасан: Хийморь 13 хотхоны 74В байрны 84 тоотын оршин суугч Б.Дэмбэрэл Утас 91105505

Иргэн 2018-12-06 15:09 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Барилга хот байгуулалтын яаманд хандаж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

“11 11 ТӨВ” 2018-12-06 15:15 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

UBSmart ERP API 2018-12-06 16:46 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Төрийн албан хаагчийн сургалт, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Урантуяа: : Хүлээн авлаа.

UBSmart ERP API 2018-12-06 16:47 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Төрийн албан хаагчийн сургалт, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Урантуяа: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар -д шилжүүллээ.

UBSmart ERP API 2018-12-06 17:20 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н Газрын дарга Л.Эрдэнэчулуун: Хүлээн авлаа.

UBSmart ERP API 2018-12-06 17:42 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н Архивын ажилтан Д.ДАВААДОРЖ: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н Дэд дарга С.Даваасүрэн -д шилжүүллээ.

UBSmart ERP API 2018-12-06 18:00 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н Дэд дарга С.Даваасүрэн: Хүлээн авлаа.

UBSmart ERP API 2018-12-06 18:01 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н Дэд дарга С.Даваасүрэн: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н Хэлтсийн дарга Н.Гантулга -д шилжүүллээ.

UBSmart ERP API 2018-12-11 16:27 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н Хэлтсийн дарга Н.Гантулга: Хүлээн авлаа.

UBSmart ERP API 2018-12-11 16:29 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н Хэлтсийн дарга Н.Гантулга: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ж.Жүгдэрмаа -д шилжүүллээ.