Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
145040
Мобайл хувилбарууд

2018.11.13-ны өдөр 13 цагийн орчимд нөхөр бид хоёр Улаанбаатар хотоос Орхон аймаг явах замд Дарханы замын цагдаад хурд хэтрүүлсэн хэмээн 50,000төгрөгөөр торгуулсан бөгөөд тухайн үед торгууль бичсэн цагдаа хурд хэмжигч төхөөрөмжөөр хэмжээд 80км/ц хурдтай явж байна гэж торгосон. Орон нутгийн замд төв суурин газраас хол 80км/ц хурдтай явахыг зөвшөөрдөг гэж хэлсэн боловч шууд торгууль бичсэнд гомдолтой байна. Ажлаар явж байсан тул хотод буцаж ирээд гомдол гаргах гэсэн боловч торгуулийн хуудсыг нь олсонгүй. Харин smartcar.mn дээр бүртгэгдсэн байдгийг нь дөнгөж сая харлаа. Торгуулийн хуудасны дугаар 310003618038956 гэсэн байна. Уг торгуулийн хуудсан дээр хэдэн км/ц хурдтай явж торгуулж байгаа талаар огт дурьдагдаагүй зөвхөн зөрчлийн зүйл ангиуд л бичсэн байсан ба цагдаа нь 80км/ц гэж хэлээд л торгосон. Иймд гомдолын дагуу шалгаж, норм биелүүлж байна гэж иргэдэд их хэмжээний торгууль тавьдаг ёсзүйгүй цагдааг шалгаж өгнө үү.

“11 11 ТӨВ” 2018-12-06 12:18 Зам, тээврийн хөгжлийн яам -руу хуваарилав.

Зам тээврийн хөгжлийн яам 2019-04-30 18:20 Дээрх асуудал нь Замын цагдаагийн газрын хамаарах асуудал тул шилжүүлж өгнө үү.

“11 11 ТӨВ” 2019-05-14 11:11 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

UBSmart ERP API 2019-05-14 11:38 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Үйлчилгээний ажилтан Л.Адъяасүрэн: Цуцаллаа./Уучлаарай, таны илгээсэн 99066763 утас руу 75851200 дугаарын утаснаас удаа дараа залгасан боловч утсаа авахгүй байгаа бөгөөд иргэний мэдээлэл дутуу, програмд бүртгэх боломжгүй тул цуцлав. Та санал, хүсэлтээ Лавлагаа, мэдээллийн 1800-1200 дугаарын утсанд хандаж ирүүлнэ үү./

UBSmart ERP API 2019-05-14 11:40 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Шийдвэрлэлтийн хяналт хариуцсан ажилтан Б.Сарантуяа: Цуцлалт хяналаа.

UBSmart ERP API 2019-05-14 11:40 Саналыг хаав.