Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
141659
Мобайл хувилбарууд

Сайн байна уу. Энэ өргөдлийг сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд нь дамжуулж өгөөчээ. Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 79дүгээр байрны 21тоотод оршин суугч Батзаяа байна. Уг байрыг хариуцсан Эвсэг СӨХ дээврийн засвар үйлчилгээ хийхгүй байсан тул Баянгол дүүргийн СӨХ хариуцсан мэргэжилтэн Ганхуягийн зөвлөснөөр дээврээ өөрсдөө засаад гарсан төлбөрийг СӨХ ийн төлбөрөөс тооцуулахаар болоод нийт 75мянган төгрөгийн засвар 2018 оны 9сард хийсэн. Тухайн үедээ төлбөрөөс 75мянган төгрөгийг тооцно гэж Эвсэг СӨХийн дарга Сүхбаатар зөвшөөрсөн. Гэтэл одоо манайх байраа зараад үлдэгдэл төлбөр байвал төлье өө гэтэл манайх дээврийн засвар хариуцдаггүй, улс хариуцдаг гээд 75мянган төгрөгөө хасахгүй гээд байна. Гэр дотор дээврээс гоожсон дусаалаас болсон эд хөрөнгийн хохирлыг ч төлөхгүй гэсэн. Ганхуяг мэргэжилтэнтэй Сүхбаатар дарга засварын төлбөрийг тооцож хасна гэж зөвшөөрсөн. Тэгээд би дээврээ өөрийн хөрөнгөөр зассаны одоо үгүй гээд ярьсан хэлснээсээ буцаад байх юмаа. Ийм хөгшин хэлсэн ярьснаа санадгүй хүн ажиллуулахаа баймаар байнаа. Хорооноос ийм хачин СӨХ шахдагаа болиочээ. Танайхыг хариуцах өөр СӨХ байхгүй гэж СҮРДҮҮЛДЭГээ боль! Шахах болохоороо шахчаад эргээд хариуцлага тооцох болохоор бид мэдэхгүй,оршин суугчид та нарын сонголт гэж гүтгэлэг хийхээ боль! Надаас энэ байранд 8 жил амьдрахад нэг удаа ч болов ийм СӨХ тийм СӨХ гээд асуугаад хуралд дуудсан,зарласан юм байхгүй! Тайлангаа ч өгдөггүй,хурлаа ч хийдэггүй хэвээр л байгаа. Хариуцах шалгах эзэнгүй болохоор энэ Сүхбаатар гэх хүн бол би яасан ч яадын, та нар шиг хүмүүст тайлагнахгүй. Тэглээ гээд намайг хэн ч яаж ч чадахгүй гэж ам бардам байгаа юм. Тог таслаж хатуухан үзэж байгаа нь зөв гэсэн аяс дүүргийн СӨХ нь хүртэл гаргана. Хуулийн дагуу ажиллахгүй байхад нь шалгаж шахахгүйн бол яах гэж байдаг юм бэ. Болохоо байгаад ирэхээр оршин суугч таны л сонголт буруу шүү дээ гээд ам таглана. Хэлэхгүй ярихгүй шаардахгүй байгаа юм биш! Энэ бүх арга мухардаад дээд байгууллагад нь хандаж байгаа ухаантай. Өнөө дээд байгууллага нь бид тийм ч эрхгүй,чадахгүй оролцохгүй гэж хэдэн мянгантай өнөөхөө давтах юмаа. Гуйж гуйж нэг СӨХдөө шаардлага хэлүүлэхээр өнөө СӨХ нь даам гарчихаад дээд байгууллагаа ч тоож байгаа юм алга. Дээд байгууллагын шаардлагыг тоохгүй байхад оршин суугчидтай яаж харьцдаг нь тодорхой. Байнгийн айлган сүрдүүлэг дарамт, юу ч хийхгүй мөнгө хүүлэгч шиг л дарамтладаг. Энийг нь дээд байгууллага өөгшүүлдэг. Засвар үйлчилгээ хийхийг нь хүлээгээд бүтэхгүй тул өөрсдөө хөрөнгө гаргалаа. Одоо тэр мөнгөө тооцуулмаар байна. Айлган сүрдүүлгэтэй амьдрах хэцүү байна. Энэ асуудлаа шийдээч. Дур мэдээд СӨХ томилчдог юм билээ. Энэ СӨХөө одоо оршиг суугч гээд бухаад байлгүй аваачээ!!! Зайлуулаач ээ юу ярьснаа ч дараа нь санахгүй зөнөсөн хөгшчүүлээ.Дарамттай юм бэ яасан!!! Дүүргийн СӨХ хариуцсан дэд бүтэц гэх газар бол ёстой энэ СӨХөө бол давраачихсан юм байна өө. Шийдэж чадахгүй бол шийдэх газар руу нь дамжуулж өгнө үү

“11 11 ТӨВ” 2019-01-10 16:31 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

“11 11 ТӨВ” 2019-01-10 16:48 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваариласныг болиулав.

“11 11 ТӨВ” 2019-01-10 16:49 Хууль зүй, дотоод хэргийн яам -руу хуваарилав.