Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
148939
Мобайл хувилбарууд

Цагдаагийн тодорхойлолт олгох хэсгийн мөнгө тушаах асуудлыг хүнд сурталгүй системд оруулж өгнө үү. 500 төгрөг тушаахын тулд ойр хавийн банк хайх боловч тушаах ёстой банк байхгүйн улмаас өөр банкинд тушааж, шимтгэл 500 төгрөг нэмж өгч байна. Энэ асуудлыг шийдэж бэлэн мөнгөө тушаах эсвэл мөнгө төлөх банкийг нэг дор оруулж өгнө үү.

“11 11 ТӨВ” 2019-01-11 15:50 Цагдаагийн ерөнхий газар -руу хуваарилав.

- Цагдаагийн Ерөнхий газар 2019-01-14 09:47 Гомдлыг хүлээн авч, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд шилжүүлэв.

- Цагдаагийн Ерөнхий газар 2019-01-17 10:38 Тус албаны Лавлагааны сан нь холбогдох хууль тогтоомж болон Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны А/226, 177 хамтарсан тушаалаар баталсан “Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн мэдээллийн сан бүрдүүлэх журам”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/168 дугаар тушаалаар баталсан “Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн мэдээллийн сан бүрдүүлэх, лавлагаа олгох /код 706/ журам”-ыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажилладаг. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/168 дугаар тушаалаар баталсан журмын 706.4.6-д “Мэдээллийн сан хариуцсан нэгжээс иргэнд эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх лавлагааг “Тодорхойлолт”-оор олгохдоо тухайн хүний иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, эсхүл тухайн хүн өөрөө ирэх боломжгүй тохиолдолд бусдад олгосон итгэмжлэл болон итгэмжлэгдсэн хүний иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг, үйлчилгээний төлбөрийн баримт зэргийг үндэслэн лавлагаа авах зорилгыг тодруулж лавлагааг өгнө” гэж заасан. Иргэдэээс авах үйлчилгээний хураамжыг иргэдэд чирэгдэлгүй байдлаар шийдвэрлэхээр лавлагааны цонхон дээр банкны “Пос” машин тавих санал гаргасан боловч Сангийн яамнаас холбогдох зөвшөөрлийг өгөөгүй байна. Иймд Лавлагааны сангаас дээрхи журамд заасны дагуу лавлагаа авах иргэний баримт, бичиг, үйлчилгээний төлбөрийн баримт зэргийг үндэслэн цагдаагийн “Тодорхойлолт”-ыг олгож байна.

- Цагдаагийн Ерөнхий газар 2019-01-17 10:39 Иргэн Ц.Мөнхбаярын 96902037 дугаарын утас руу холбогдон хариуг өгөв.

- Цагдаагийн Ерөнхий газар 2019-01-17 10:40 Саналыг хаав.