Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
144039
Мобайл хувилбарууд

УИХ-ын гишүүд та нарт. Хууль бус ажиллагаагаар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулсан явдалд баяр хүргэе. Та нарын огцруулсан энэ хүн жинхэнэ улс төрч, ноён нуруутай хүн. Гагцхүү хөрөнгөтнүүдийг цэцэглэн хөгжүүлж, хөрөнгөтөн бий болгосон. Тэр хөрөнгөтнүүддээ өөрөө хорлогдлоо гэж үзэж байна. Энэ хүн амиа хичээсэн, улайран албан тушаалын төлөө цогтой тэмцэгч, цаг үеэ мэдэрсэн ийм хүн юм байна. Газрын наймааг хийсэн нь үнэн. Нөхөр Занданшатар эх оронч дүр эсгэсэн Америкист үзэлтэй хүн байж болзошгүй. Үндсэн хуулинд өөрчлөлт хийж, Японы хаант засаглалын мөн Германы консулын энэ 2 дэглэмийн аль нэгээр нь хуулинд өөрчлөлт хийх гэж байгаа нь бүтэшгүй. Хийж болно, эх орон ард түмний эсрэг урван тэрсэлж болно. Харин Монголчууд бид тусгаар тогтнолын төлөө тэмцэж чаддаг ард түмэн гэдгийг та бүхэнд үзүүлэх болно. ТАЗ-ийн 3 гишүүнийг томилохдоо Мөнх-Оргил гишүүний хэлсэн үг их ноцтой. Төрийн албыг хашиж байгаа хүмүүсд янз бүрийн албан тушаалын дарамт байдаг гэж хэлсэн. Үүнийг нотолж УИХ-ын гишүүн Учрал хэлэхдээ "Бууж байгаа Төрийн албаны зөвлөлийн дарга өндөр насны тэтгэвэрт орох болоогүй, та нар ажлын дарамт үүсгэж байсан тул энэ хүнд албан тушаал гаргаж өгөх хэрэгтэй" гэж хэлсэн. Шинээр томилогдсон ТАЗ-ын дарга хэлэхдээ "Би энэ Төрийн албаны тухай хуулийг би баталсан, их хөдөлмөр гаргасан, энэ хөдөлмөрийн үр шимээр би энэ албан тушаалд томилогдлоо" гэж хэлж байсан. Бүхий л Төрийн байгууллагийн албаны даргыг дарамталж байгаа хүнийг олж илрүүлэх хэрэгтэй. Тус хүнийг хуулийн дагуу шийтгэж, хариуцлага тооцох ёстой. Монгол улсын Улсын их хурлыг тараах саналтай байна. 1992 оны Үндсэн хуулинд ямар ч өөрчлөлт санал оруулах шаардлагагүй. Үүнийг өөрчлөхийг хүсч байгаа Лүндээжанцан тэргүүтэй бүлэг этгээдүүдийг хуулийн дагуу шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэх хэрэгтэй. /ТАЗ-ын үйл ажиллагааг дарамталж байгаа асуудлыг баримт нотолгоотой иргэнд тайлагнана уу./

“11 11 ТӨВ” 2019-02-02 15:27 Улсын их хурлын тамгын газар -руу хуваарилав.

“11 11 ТӨВ” 2019-02-11 09:00 Холбогдох газарт нь уламжиллаа.

“11 11 ТӨВ” 2019-02-11 09:00 Саналыг хаав.