Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
147199
Мобайл хувилбарууд

УИХ-ын дарга Занданшатар танаа. Эрхэм нөхөр та Үндсэн хуулийг 1992 оны БНМУлсын Үндсэн хуулийг үүргээ гүйцэтгэсэн, одоо өөрчлөгдөх шаардлагатай гэж хэлсэн. Шаардлагагүй гэж бодож байна. Яагаад гэвэл энэ Үндсэн хууль ард түмэн 2 нийгмийн заагт оюун ухаанаараа, чин сэтгэлээсээ бүтээн байгуулсан Чимэд докторийн гавьяа юм. Үүнийг 100-н жил мөрдсөн ч болох хууль. Гэвч энэ хууль хөрөнгөтөн төрүүлээгүй, Улсын хөрөнгө идэгчдийг хамгаалаагүй, энэ хууль бүлэг этгээд, намуудыг хамгаалсан хууль биш. Энэ бол тусгаар тогтнолыг ард түмэн цусаараа олж авсан хөдөлмөрийн үр шим юм. Иргэн би үүний төлөө зүрх сэтгэлээсээ зүтгэж, хамгаална. Энэ хуулинд улсын өмчийг тараах зүйл заалт байхгүй, улс эх орны 70%-ийг гадаад болон харийн оронд худалдаарай гэж заагаагүй. Хүний эрх чөлөө, амьд явах баталгааг зөрчөөрэй гэж заагаагүй. Харин та нарын баталсан ОУВСан, Гадаадын мөнгө угаагчид Монголд 28 жил мөнгө угаагчдийн мөнгөөр та нар үйл ажиллагаагаа явуулснаа өөрсдөө мэдэж байгаа. Та нар улсын хөрөнгийг завшсан, ашигласан, үрэгдүүлсэн, хувааж идсэн. Та нар Төрөөс төрсөн тэрбумтангууд шүү. Үүнийгээ хамгаалах гэж Үндсэн хуулийг оролдох гэж байна. Эрүүгийн гэмт хэргээ цайруулах гэж Улсын Прокурор, Дээд шүүх, Цагдаагийн байгууллагын үнэнч шударгаар ажиллаж байгаа ажилчдийг өөрчлөх гэсэн санаархалтай байна. Энэ чинь гэмт хэрэг шүү. Эх орны эсрэг хийж байгаа Эрүүгийн гэмт хэрэг юм шүү. Одоо УИХурал тарах цаг болсон нь үүгээр нотлогдож байна. Баяртай. Амжилт хүсье.

“11 11 ТӨВ” 2019-02-02 15:53 Улсын их хурлын тамгын газар -руу хуваарилав.

“11 11 ТӨВ” 2019-02-11 09:02 Холбогдох газар нь уламжиллаа.

“11 11 ТӨВ” 2019-02-11 09:02 Саналыг хаав.